"Вэйсел Акчайн асуудлаар тайлбар хийх боломжгүй" | News.MN

"Вэйсел Акчайн асуудлаар тайлбар хийх боломжгүй"

ВЭЙСЕЛ АКЧАЙ

"Вэйсел Акчайн асуудлаар тайлбар хийх боломжгүй"

"Вэйсел Акчайн асуудлаар тайлбар хийх боломжгүй"

Турк улсын иргэн, “Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал Вэйсел Акчайг өнгөрсөн долоо хоногт хулгайлахыг завдсан.

Харин Туркийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хами Аксой “Монголоос Туркийн иргэнийг хулгайлахыг завдсан хэрэгт харамсаж байна. Туркийн Засгийн газар үүнд ямар ч хамааралгүй” гэж мэдэгдсэн.

Тэгвэл дээрх асуудалд Монгол Улсын Гадаад харилцааны яам ямар байр суурьтай байгааг салбарын сайдаас нь тодрууллаа.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Гадаад харилцааны яам энэ асуудлаар байр сууриа илэрхийлэх боломжгүй. Вэйсел Акчайг хулгайлахыг завдсан асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Тэгэхээр бид байр сууриа илэрхийлэх нь зохимжгүй” гэсэн хариултыг өгсөн юм.

Дашрамд дуулгахад, Монгол Улсын Засгийн газраас Монгол дахь Туркийн Элчин сайдын яам, Туркийн Гадаад харилцааны яам руу ноот бичиг илгээж Монгол Улсын нутаг дэвсгэр дээрээс хүн хулгайлахын завдсан хэрэгт тайлбар нэхсэн байна. Гэсэн ч Туркийн Гадаад хэргийн яам үүнд ямар ч хамааралгүй гэдгээ мэдэгдсэн аж. Прокурорын газар хэрэг нээж, цагдаа, тагнуулын шалгалт хийгдэж байгаа юм байна.

 

"Болор дуран"-аар шалгав.

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-01 202.72.245.203

ЧАМД ИЛЭРХИЙЛЭХ БАЙР СУУРЬ ЕР НЬ БАЙНА УУ БУЛБИЙГЭЭД Л ЯВААД БАЙХ ЮМ

Avatar

Said 2018-08-01 82.225.2.57

Said n iim l bn daa uur hen tailbar hiih vee

Avatar

иргэн 2018-08-01 202.179.27.85

манай Төр засаг гаргасан шийдвэртээ Баттай зогсож асуудлыг шийдэж баймаар байнаа бөөн асуудал болгож баахан шуугиулчихаад эцэст ГХ-ын Сайд ДЦогтбаатар Би асуудлаар тайлбар хиймээргүй байна гээд Хууль Цагдаагийн байгууллага руугаа Чихэж сууж байдаг ингэж болохгүй биз дээ

Avatar

Зочин 2018-08-01 202.21.106.145

Засгийн газар нь хүн хулгайлах гэсэн үйлдлийг мэдээд болиулж,авч үлдсэн юм биш үү. Хууль хяналтын байгууллагаар хүн хулгайлах гээгүй юм байна гэж хэлүүлэх гэсэн юм байх даа.

Avatar

Зочин 2018-08-01 202.179.27.29

Ардчилал муухай биш. Бид зүгээр ардчилалыг утгаар нь хэрэгжүүлж чадахгүй байна. Ардчилал дураар авирлах тухай үзэл биш. Харин ч эсрэгээрээ хариуцлага, эмх журам. Монголчууд бид ардчилал коммунизм хоёрын тэг дунд тээнэгэлзээд зогсчихсон. Итгэл төгс шилжилт хийхгүй байгаад хамаг учир байна. Үр дүнд нь [Хориотой Үг] ардчилал, дүр эсгэсэн ардчилал, хариуцлагагүй ардчилал, авли[Хориотой Үг]сан ардчилал бий болчихоод байгаа. Хуучин системээ бүр мөсөн халахгүй байна. Үүнээс болж өөрчлөлт шинэчлэлт маш удаан зориг муутай урагшилж тэр хэрээр сонгож авсан систем нь нэр хүндээ алдаж байна. Зориг муутай айж хулчийгаад байна. Үндсэн хууль, улстөрийн намын тухай хуулийг өөрчлөх хэрэгтэй. Гэхдээ ардчилалаас ухарч болохгүй. Ухарвал жинхэнэ бантан болно.

Avatar

Зочин 2018-08-01 103.229.121.8

Bair suuria ilerhiilj meddeggui yum bol uuriin chin ulsad yun ongots yamar zorilgo zuvshuurultui buugaad yavsaniig medej bna u. Bas uuriin chin ulsad bichig barimtaa uzuulehgui gj hil gaaliar dairsan bna. Uuruu jaahan maruuhan said yumaada.

Avatar

Зочин 2018-08-01 66.181.161.30

Erdogan salaawch ogsonshd

Avatar

Зочин 2018-08-01 182.160.0.199

Манай зарим эрх бүхий албан тушаалтнуудын алдаатай шийдвэр, зөвшөөрөл байгаа учраас гадаад харилцааны яам хариулт өгөөгүй байх. Төрийн албан хаагчдын мэдлэг боловсрол хангалтгүй байгаагаас маш эрсдэлтэй үед шийдэр гаргасан, тэр нь буруу болжээ гэж ойлголоо доо.

Avatar

Зочин 2018-08-01 27.123.212.143

Энэ офшоорчин [Хориотой Үг] Эрдоганы барьцаанд ороо биз. Улс эх орноо боддоггүй, хувийн эрх ашигаа дээдэлсэн бузар амьтан. Зайлаасай тэр хуульгүй ЭРЭГ рүүгээ.

Avatar

Зочин 2018-08-01 66.181.161.76

Manaihan oorsdoo hun hulgailj bsan baij busdaas tailbar neheh ni zov u!? Amerikiin buunii nohoi t*******t gulenii hamsaatang Turked ogoh ni zuitei.

Avatar

Зочин 2018-08-01 202.179.27.29

Бид хар багаасаа ховдог шунахай хөрөнгөтөн Амеркийн империализмын тухай тархиа угаалгасаар байгаад одоо хүртэл тэр нь арилахгүй үзэн ядсан хэвээр.

Avatar

Зочин 2018-08-01 43.228.129.250

Hiisen hergee huleedeggui iim hudalch turtei ardchilsan uls gej yu bdag yum. Tur ingeed hiisen heregee bulzairuulaad ard tumneesee uuchlel huleehgui bgaad baih uu? Margaash bidnees uur hen negniig hulgaalah uu? Uvur Mongolin ahan duusiig maani bas hulgailaad deeremdeed bulaagaad bh uu?

Avatar

Зочин 2018-08-01 202.21.106.106

Монголын тал бөөрөнхийлсөн ,нэг иймэрхүү хариу хэлээд булзаад,зугтаад ,байх байлгүй.

Avatar

Зочин 2018-08-01 202.179.27.29

Монгол тусгаар улс. Туркийг том улс гээд айх уу? Хэлсэн бллгоныг нь биелүүлэх үү? Тэгдэггүй л байхгүй юу. Ардчилал таалагдахгүй байна гээд өөр нэг гадны системийг хуулбарлаж аваад аялдан дагах уу? Зарчмын хувьд ялгаа үгүй биз дээ.

Avatar

Зочин 2018-08-01 202.131.245.243

Онгоцонд яагаад агаарын хилээр нэвтрэх, буух, хөөрөх, агаарын хилээр гарах зөвшөөрөл өгсөн юм бэ?

Avatar

Зочин 2018-08-01 66.181.177.113

Онгоц яагаад ирсэн юм бэ?!

Avatar

Зочин 2018-08-01 202.131.245.243

Энэ долоо хоногийн сүүлээр Туркийн гадаад хэргийн сайд Мэвлут Чавушоглу АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой уулзах юм байна.

Avatar

ТАЙЛБАР АВЬЯ. 2018-08-01 202.179.26.155

ХУРЦЫГ ЯАГААД СОЛОНГОС ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ БАЙНАА?

Avatar

Зочин 2018-08-01 202.131.245.243

Худлаа хуцаад л … АНУсын шахалтанд ороод өгч явуулж чадаагүй гээд үнэнээ л хэлээч дээ, амьсгаа минь.

Avatar

Зочин 2018-08-01 66.181.177.53

Цогтбаатар хэмээх офшор данстан хүүхний эрлэг хахуулийн хүчээр хаданд гарч яваа эр дээ

Avatar

Зочин 2018-08-01 202.21.120.66

Hurts shig nuhdiin hiisen ajil biz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж