"Вэйсел Акчайн асуудлаар тайлбар хийх боломжгүй"

Хуучирсан мэдээ: 2018.08.01-нд нийтлэгдсэн

ВЭЙСЕЛ АКЧАЙ

"Вэйсел Акчайн асуудлаар тайлбар хийх боломжгүй"

"Вэйсел Акчайн асуудлаар тайлбар хийх боломжгүй"

Турк улсын иргэн, “Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал Вэйсел Акчайг өнгөрсөн долоо хоногт хулгайлахыг завдсан.

Харин Туркийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хами Аксой “Монголоос Туркийн иргэнийг хулгайлахыг завдсан хэрэгт харамсаж байна. Туркийн Засгийн газар үүнд ямар ч хамааралгүй” гэж мэдэгдсэн.

Тэгвэл дээрх асуудалд Монгол Улсын Гадаад харилцааны яам ямар байр суурьтай байгааг салбарын сайдаас нь тодрууллаа.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Гадаад харилцааны яам энэ асуудлаар байр сууриа илэрхийлэх боломжгүй. Вэйсел Акчайг хулгайлахыг завдсан асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Тэгэхээр бид байр сууриа илэрхийлэх нь зохимжгүй” гэсэн хариултыг өгсөн юм.

Дашрамд дуулгахад, Монгол Улсын Засгийн газраас Монгол дахь Туркийн Элчин сайдын яам, Туркийн Гадаад харилцааны яам руу ноот бичиг илгээж Монгол Улсын нутаг дэвсгэр дээрээс хүн хулгайлахын завдсан хэрэгт тайлбар нэхсэн байна. Гэсэн ч Туркийн Гадаад хэргийн яам үүнд ямар ч хамааралгүй гэдгээ мэдэгдсэн аж. Прокурорын газар хэрэг нээж, цагдаа, тагнуулын шалгалт хийгдэж байгаа юм байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж