Улаан нүдэн гариг дэлхийтэй ойртжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.01-нд нийтлэгдсэн

Улаан нүдэн гариг дэлхийтэй ойртжээ

Улаан нүдэн гариг дэлхийтэй ойртжээ

Япон улсын одон орон судлаачид болон сонирхогчид ангараг гариг дэлхийтэй ойртсоныг ажиглахаар цугларчээ.

Өчигдөр /2018.07.31/ өдрийн 16.50 цагт Ангариг гариг дэлхийгээс 57.59 сая километрийн зайтай байсан бөгөөд ямар ч үүлгүй, цэлмэг тэнгэрт хамгийн тодоор гэрэлтэн харагдаж байжээ.

Үдшийн 20.00 цагаас эхлэн одон орон судлаач болон сонирхогчид Токио хотын Минато дүүрэгт орших өндөр барилга дээрээс огторгуйн дурангийн тусламжтайгаар Ангараг гаригийг ажиглажээ.

“Гайхалтай үнэхээр том юмаа. Яг л галд шатаж байгаа юм шиг” хэмээн цугласан сонирхогч сэтгэгдлээ илэрхийлсэнд “Би харж чадаж байна” бас нэгэн сонирхогч хэлсэн. Цэлмэг тэнгэртэй өдрүүдэд Ангариг гаригийг нүдээрээ ажиглаж болох бөгөөд есдүгээр сар дуусах хүртэл дэлхийтэй ойрхон байх ажээ. Учир нь Дэлхий болон Ангараг гаригууд нь Нарыг тойрон эргэх зам нь зууван хэлбэртэй байдаг байна. 2003 онд Дэлхий болон Ангариг гаригийн хоорондын зай 60 сая километрээс багагүй байсан бөгөөд дараагийн удаа 2035 оны Есдүгээр сард Ангариг гариг дэлхийтэй ойртох аж.

Г. Батмандах
Эх сурвалж: Asahi

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж