Италийн Интер Милан Л.Модричтой тохиролцсон уу?

Хуучирсан мэдээ: 2018.08.01-нд нийтлэгдсэн

Италийн Интер Милан Л.Модричтой тохиролцсон уу?

Италийн Интер Милан Л.Модричтой тохиролцсон уу?

Скайспорт-н сэтгүүлч Жианлука Ди Марзиогийн мэдээлж буйгаар Италийн Интер Милан клуб Испаний Реал Мадрид клубээс Хорват хагас хамгаалагч Л.Модричийг авах талаар тохиролцсон байж магадгүй байна. Энэ цаг үеийн дэлхийн хамгийн шилдэг талбайн төвийн хагас хамгаалагч болох 32 настай Л.Модрич 2012 онд Английн Тоттенхэм Хотспур клубээс Испаний Реал Мадрид клубт ирж байсан. Өнгөрсөн 6 улирлын турш Реал Мадрид клубын хамгийн чухал тоглогч байгаад зогсохгүй Испаний Ла лигт 1, Испаний цомд 1, Испаний супер цомд 2, Европын Аваргуудын лигт 4, Европын супер цомд 3, ФИФА-н клубуудын АШТ-нд 3 удаа түрүүлсэн. Үүнээс гадна өнгөрсөн сард Хорватын шигшээ багаа гайхалтай удирдан Орост болсон ДАШТ-нд мөнгөн медаль хүртсэн бол өөрөө шилдэг тоглогчоор нэрлэгдсэн.

Ийнхүү Италийн Интер Милан клуб энэ зуны солилцоонд маш идэвхтэй оролцож байна. Рома клубээс Бельги хагас хамгаалагч Р.Наинголаныг 38 сая евро, Аргентины Рэсинг клубээс 20 настай залуу довтлогч Л.Мартинезийг 23 сая еврогоор эгнээндээ нэгтгэсэн. Тэдний клубтээ авчрах дараагийн тоглогч нь Л.Модричоос гадна Бавари Мюнхен клубын А.Видал нар байж магадгүй байна. Ямартаа ч дээрх хоёр тоглогчдын төлөөлөгч нартай Интер Миланы төлөөлөгчид холбоо тогтоогоод байна.

Б.БЯМБАБАЯР 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж