ХАЧА-гийн түүхт 91 жилийн ой тохиож байна

Хуучирсан мэдээ: 2018.08.01-нд нийтлэгдсэн

ХАЧА-гийн түүхт 91 жилийн ой тохиож байна

ХАЧА-гийн түүхт 91 жилийн ой тохиож байна

Цаг хугацаа урсан өнгөрсөн хэдий ч Хятадын ардын чөлөөлөх арми /ХАЧА/-ийн эх орон, ард түмнийхээ төлөө цохилох зүрх тасралтгүй лугшсаар 91 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Нань Чангийн бослогоор Хятадын ард түмэн түүхийн эхний хуудсыг нь сөхсөн энэ байгууллага ХКН-ын зөв оновчтой удирдлагаар цэнэглэгдэн,  ард түмэн, үндэстэн ясныхаа энхийн манаанд зогсохын зэрэгцээ эзэрхэг түрэмгий ёс, феодал нийгмийг түлхэн унагааж, чөлөөлөлтийн их ялалтыг авчирсан түүхэн гавьяатай билээ. Түүнчлэн эх орныхоо бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнол, ард иргэдийн эрх чөлөө, их хөгжил дэвшил, цэцэглэлт бадралтад гавьяа зүтгэлээ оруулсаар ирсэн юм.

Харин өдгөө ХАЧА нь 2020 он гэхэд цэрэг армийн тоног төхөөрөмж, мэдээлэл холбооны системээ шинэчлэн төгөлдөржүүлэхийн зэрэгцээ 2035 он хүртэл улсын батлан хамгаалалт, цэрэг армийн байгуулалтаараа дэлхийд тэргүүлэх зорилт тавин ажиллаж байна. Тэдний туулж ирсэн алдар гавьяаны мөрийг эргэн харахад ялалтаас ялалтад ахиж дэвшиж байсан нь цэргийн далбаа, намын далбааг хослон өргөсний үр дүн аж.

Эх сурвалж: CCTV

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж