Хуучирсан мэдээ: 2018.08.01-нд нийтлэгдсэн

“Хайрын хөргөгч”

“Хайрын хөргөгч”

Сүүлийн үед Хятадад нэлээд халж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор зарим хотын гудамжинд “хайрын хөргөгч” ажиллах болжээ. Энэ хөргөгч нь замын цагдаа, хотын тохижилт үйлчилгээнийхэн, мөн хүргэлтийн ажилчид зэрэг халуун наранд өдөржин ажилладаг хүмүүст хүйтэн ус, ундаа өгөх зорилготой. “Хайрын хөргөгч” ажиллаж эхэлсэнээс хойш сайхан сэтгэлтэй маш олон иргэд болон бизнес эрхлэгчид идэвхтэй оролцож, тэдгээр хүнд уух зүйл хандивлаж байгаа гэнэ. Мөн хотын аюулгүй байдал, өнгө үзэмж, иргэдийнхээ төлөө халуун нарыг үл ажран ажилладаг хүмүүс тус хөргөгчнөөс уух зүйл сонгон, үнэгүй авах юм.

Эх сурвалж: CCTV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж