Хуучирсан мэдээ: 2018.08.01-нд нийтлэгдсэн

Скай багийн ноёрхол

Скай багийн ноёрхол

Мэргэжлийн дугуйн олон өдрийн уралдаануудын дундаас хамгийн нэр хүнд бүхий Гранд тур зэрэглэлийн гурван уралдаан бий. Жиро д’Италиа, Тур де Франс, Вуэльта Испаниа уралдаанд түрүүлэх нь мэргэжлийн дугуйчдын хувьд магадгүй олимп, дэлхийн аваргад түрүүлснээс илүү нэр хүндтэй байдаг. Өнгөрсөн ням гаригт 2018 оны Тур де Франс уралдаан өндөрлөж “СКАЙ” багийн Ж.Томас анх удаагаа аварга болж шар цамцны эзэн болсон. Энэ нь ердөө байгуулагдаад 9 жил болж буй Их Британий “СКАЙ” багийн мэргэжлийн дугуйн Гранд тур зэрэглэлийн уралдааны 7 дахь, үүний дотор Тур де Франс уралдааны 5 дахь түрүү болсон юм.

Скай багийн Гранд тур уралдаанд үзүүлсэн амжилтууд:

  • Жиро д’Италиа – 2018
  • Тур де Франс – 2012, 2015, 2016, 2017, 2018
  • Вуэльта Испаниа – 2017

Анх Британи дугуйчин Б.Уиггинс 2012 онд Тур де Франс уралдаанд түрүүлж “СКАЙ” багийн анхны Гранд тур уралдааны түрүүг авчирч байсан. Түүнээс хойш К.Фрүүм Жиро д’Италиа уралдаанд 2018 онд, Тур де Франс уралдаанд 2013, 2015, 2016, 2017, Вуэльта Испаниа уралдаанд 2017 онд түрүүлээд байсан бол энэ жил Ж.Томас Тур де Франс уралдааны ялагч боллоо. Мөн байгуулагдаад ердөө 9 жил болоход “СКАЙ” багаас Гранд тур зэрэглэлийн гурван уралдаанд К.Фрүүм гурвууланд нь түрүүлж дээрх амжилтыг үзүүлсэн цөөхөн дугуйчны нэг болон түүхэнд нэрээ мөнхөрсөн.

Ийнхүү Их Британий мэргэжлийн дугуйн “СКАЙ” баг Казахстаны “АСТАНА” баг, Испаний “МОВИСТАР” баг, Германы “САНУЭБ” багуудын ноёрхлыг зогсоолоо.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж