Үндэсний номын сангийн бүх ном баринтагтай боллоо

Хуучирсан мэдээ: 2018.08.01-нд нийтлэгдсэн

Үндэсний номын сангийн бүх ном баринтагтай боллоо

Үндэсний номын сангийн бүх ном баринтагтай боллоо

Монголын Үндэсний Номын Сангийн сан хөмрөгт 35 мянган орчим баринтаггүй болон хэт хуучирсан, баринтаг нь хадгалалтын горимд нийцэхгүй байгаа соёлын үнэт өв ном, судрууд хадгалагдаж байсан. Тэгвэл эдгээр соёлын үнэт өвүүд бүгд баринтагтай боллоо. JCI Капитал ТББ-аас 2015 оноос эхлэн өнөөдрийг хүртэл дээрх соёлын өв болсон ном судруудыг баринтагжуулах ажлын зохион байгуулжээ. Тус байгууллагын ‘Түүхээ хадгалья’ төслийн хүрээнд 2015-2017 оны хооронд 15 мянган баринтаг хандивласан бол өнөөдөр 8888 ширхэг баринтгийг хүлээлгэн өглөө. 

Монголын Үндэсний Номын Сангийн захирал Б.Ичинхорлоо: “ Монголын Үндэсний Номын санд одоо баринтаггүй нэг ч ном үлдээгүй. Энэ бол Монголын ард түмэн, эрхэм та бүхний  минь  буян заяа, их өглөг юм” хэмээв. 

‘Түүхээ хадгалья’ төсөлд нийт 80 гаруй байгууллага болон оюутан сурагч, айл өрх, ам бүлээрээ болон хувь хүмүүс оролцжээ.  

JCI Капитал ТББ-аас цаашид  Монгол судлалын холбогдолтой англи хэл дээр бичигдсэн 108 ширхэг номыг Монголын Үндэсний Номын санд хандивлана гэв. 

Монгол Улсын  Үндэсний номын санд хадгалагдаж буй 100-300 жилийн өмнөөс Монголчуудын бичин туурвиж, хадгалан цуглуулж, уншиж ирсэн соёлын үнэт өв болох эдгээр сурвалж бичгүүдэд ийнхүү баринтагтай боллоо. Ингэснээр номын хадгалалт, хамгаалалтыг сайжруулж,  ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээхэд чухал ач холбогдолтой юм. 

Р.ЦЭНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж