Эрэгтэй хүний цогцос Туул голоос олдов

Хуучирсан мэдээ: 2018.08.01-нд нийтлэгдсэн

Эрэгтэй хүний цогцос Туул голоос олдов

Эрэгтэй хүний цогцос Туул голоос олдов

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд Туул голын усанд нэг эрэгтэй хүний цогцос байгаа тухай дуудлагыг 2018 оны долдугаар сарын 30-ны өдрийн 16.30 цагт хүлээн авч, Нийслэлийн Онцгой байдлын газрын аврах ангийн зургаан алба хаагч,  нэг автомашинтай газар нь очиж ажилласан байна.

Энэхүү Нийслэлийн онцгой байдлын албан хаагчид өчигдөр /2018.07.31/ оройн 17:30 цагийн үед нэр хаяг тодорхойгүй,  40 орчим настай эрэгтэй хүний цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн. Тус эрэгтэй хэн болохыг цагдаагийн байгууллага тогтоохоор ажиллаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж