АН: Шатахууны үнэ дунджаар нэг литр тутамдаа 300 төгрөгөөр өссөн | News.MN

АН: Шатахууны үнэ дунджаар нэг литр тутамдаа 300 төгрөгөөр өссөн

Хуучирсан мэдээ: 2018.08.01-нд нийтлэгдсэн

АН: Шатахууны үнэ дунджаар нэг литр тутамдаа 300 төгрөгөөр өссөн

АН: Шатахууны үнэ дунджаар нэг литр тутамдаа 300 төгрөгөөр өссөн

Ардчилсан Намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ардчилсан Намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ц.Туваан нар өнөөдөр /2018.08.01/ бодлогын ерөнхий зөвлөгөөний ээлжит хурал дээр хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө.


АН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Ц.Туваан “АН-аас зохион байгуулсан 2018 оны тавдугаар сарын 4-нөөс зургаадугаар сарын 15-ны хооронд зохион байгуулсан “Монголоо сонсъё” аянд нийслэл хотын есөн дүүрэг 152 хороо, хөдөө орон нутгийн 21 аймаг, 330 гаруй сумыг хамарч ажиллаа. Аяны хүрээнд манай намын 74045 гишүүн оролцож, иргэдийн санал сэтгэгдлийг сонслоо.

ҮБХ-ий гишүүн Т.Болдбаатар бензин шатахууны үнийн өсөлттэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Ардчилсан намаас энэ 2018 оны тав, зургаадугаар сард “Монголоо сонсъё” аян зохион байгуулсан. Аяны хүрээнд иргэдээс бензин шатахууны үнэ, хоёрдугаарт орон нутгийн замын эвдрэлийг шийдвэрлэх саналыг дэвшүүлсэн. Шатахууны үнэ 2018 онд гурван удаа нэмэгдсэн байна. Монгол Улс жилдээ 800-1400 сая ам.долларын газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэдэг. Үүний 95-99 хувийг ОХУ-ын “Роснефть” компаниас авдаг. МАН-ын эрх баригчид шатахууны үнийн өсөлтийг ойлгодоггүй юм байна. Иргэд яагаад бухимдалтай байна вэ гэхээр МАН гарснаас хойш шатахууны үнэ дунджаар литр тутамдаа 300 төгрөгөөр өссөн байна. Зөвхөн энэ онд Сэлэнгэ аймагт Дизель түлш 22 хувиар өссөн байдал ажиглагдлаа. Иймээс бид нар Ерөнхий сайдад энэ тухай шаардлага хүргүүлсэн.

АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Ээлжит бус чуулганы асуудалд бид холбогдох байгууллага, албан тушаалтны шийдвэр гарахыг хүлээж байгаа. Ээлжит бус чуулган хуралдуулахыг АН-ын зүгээс дэмжиж байна. Өчигдөр /2018.07.31/ Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга халдлагад өртөөд гэмтэл авсан гэсэн мэдээллийг сонслоо. Үүнд ямар нэгэн намын үйл ажиллагаатай холбоотой асуудал байхгүй гэдгийн хариуцлагатайгаар хэлье. Баянзүрх дүүрэг дэх төрийн албан хаагчдын ихэнх нь манай намын гишүүд. Одоогоор дүүргийн захиргааны асуудал бүрэн шийдэгдээгүй байгаа учраас сахилга бат суларсныг үгүйсгэхгүй гэж мэдээллээ

Э.Ариун 

 

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2018-08-01 202.179.25.95

АН юу хийж бүтээсэн болоод бусдыг шүүмжлэх билээ, ингэх ч эрх байхгүй, биднийг ямар байдалд оруулсан аа мартсан уу Худлаа шүүижлэхийн оронд хамтраад ингэж сайжруулчихлаа, гэх мэт юм яривал иргэд итгэж магадгүй дээ

Avatar

ХА ХА 2018-08-01 66.181.179.56

ЭННЭ БАХ МЭЛХИЙ ЭРДЭНЭ, АН-Ы ИДСЭН ХӨРӨНГӨ МӨНГИЙГ ГАРГУУЛЖ АВЪЯА

Avatar

Зочин 2018-08-01 103.57.95.64

Данжаад царайлсан дээрэмчдийн амнаас өөдтэй үг гарахгүй. Бас УИХ-ын ээлжит бус чуулган хийхийг дэмжиж байгаа гэнэ шүү. Эд л Женко, Зи, Оюун-Эрдэнэ нартайгаа нийлж зохион байгуулж байгаа юм чинь. Энэ дээрэмчдээр 2012 оноос эхлэн Засгийн эрхэнд байхдаа идсэн 20 шахам их наяд төгрөгийг нь төлүүлэх шаардлагатай. Эдний өдөр бүр бусдыг үгүйсгэн дайрах, 60 тэрбум гэж өдөр бүр орилох нь хэвийн үзэгдэл байхаа

Avatar

Зочин 2018-08-01 59.153.114.162

Тёр худал яригчидаар дуурчээ Хурэлбаатар сайд нь татвар тэглэсэн бензины унэ нэмэгдэхгуй нэмэгдээгуй гэж нэг хэсэг ярисан

Avatar

Иргэн 2018-08-01 202.180.218.40

БЗД-ийн төрийн албан хаагчид нь АН ын гишүүд гэсэн үү тэгвэл нөгөө төрийн албан хаагч нам бус байна гэсэн зарчим юу болж байна даа. АН өөрсдийн гишүүд болон даган баясагч бяльдууч нараар тус дүүргийн
чадвартай албан хаагчдыг халж АН ын тодотголтой иргэдээр бүрдүүлсэн болхоор тэнд ямар ч ажил олигтой үр дүнд хүрэхгүй юм биш үү. Иймд нам бус мэргэшсэн албан хаагчдыг сонгон шалгаруулан БЗД дэх төрийн албан хаагчдыг бүрдүүлье.

Avatar

Зочин 2018-08-01 202.131.225.249

AN gej baihgui bolson Zika birus 33 suudaltai baisaniig 9 suudaltai bolchihood ooroo ichihgui ETG hiigeed shonhor nam gej baiguulaad ooroo ezne bolson med bgaa AN gishuud danch archaagui uym daa eruuggiin elmenduuded darluulaad chuleegui bolsondoo hoorhii AN ustasan . odoo shonhoriin Zika nam l bgaa

Avatar

Bbbb 2018-08-01 150.129.142.171

Зүгээр л 2намын шоу.Шунхлай Батхүүдээ хэлээч.МАН.АН.ын шоучдад ард иргэд итгэхээсээ өнгөрсөн.Бүгдээрээ тус тусынхаа олигархуудын халаасанд багтдаг.

Avatar

Зочин 2018-08-01 66.181.160.33

Унгасан хойноо хавчив гэгчээр юм болж байх шив дээ

Avatar

Иршэн 2018-08-01 27.123.214.113

Нөгөө Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар юу хийж бнаа? Тэр дарга ухаантай Лхагвыг зайлуулаач өнөөдрийг хүртэл авсан цалинг нь гаргуулаад. Юу ч хийхгүй бүтэхгүй газар. [Хориотой Үг] залхуу амьтан. Тэгчээд ичихгүй цалин авч бгаа даа

Avatar

Зочин 2018-08-01 27.123.214.2

ОХУ-д 1 литр 93 түлш 40.5 рубль, зарим газраа 40 байна лээ. Төгрөг рүү шилжүүлхээр 1600~1650 төгрөг болж байгаам. Үйл ажиллагааны зардлаа, ашигтайгаа нэмээд энэ шүү дээ. Энэ үнээс хамаагүй багаар аваад Роснефть-ээс авч байгаа, татвараа нэмээд үйл ажиллагааны зардал, ашгаа нэмээд эцсийн бүтээгдэхүүний үнэ нь Монголд 1830 ((Петровис)) болж байна. 11%-р илүү байгаа үнийг тайлбарлаад өгөх хүн байна уу? Бөөний үнэ, жижиглэнгийн үнийн ялгаагаар, татварын нэмэгдлийг нөхчихнө гэж бодоод байхын. Илүү үнээр чанар нь муу бензин хэдий болтол авахын бэ?

Avatar

pkxny 2018-08-01 103.57.92.239

Эдэнд итгэсэнээс эрхий хуруундаа итгэсэн нь хамаагүй дээр,бүр байтлаа шадар сайд нь бензиний үнэ нэмэгдсэнийг мэдээгүй гэж ТВ-ээр ярьсан,ард түмнээ үүнээс илүү яаж басамжлан доромжлох билээ,ийм л юмнууд төрд шургалсан байгаа шүүдээ.

Avatar

Зочин 2018-08-01 119.40.103.243

Мөнгөө хэвлээд зөрүү нь өгсөнгүй гэж л бухимдаад байгаа бололтой хэзээ ч бензиний үнэнд санаа зовж үзээгүй хүүрнүүд, худлаа ард түмний нэрйг барих болохоороо шаацгааж өгнө л дөө с**

Avatar

Зочин 2018-08-01 59.153.114.133

МАН-ынхан бензиний үнийг нэмж ард түмнээ ядуу байлгах бодлого явуулна шүү дээ. Эд нарт өөр сайн сайхан зүйл хийх ухамсар, мэдлэг өчүүхэн ч байхгүй.

Avatar

Зочин 2018-08-01 59.153.114.133

МАН ард түмнийг хэзээ ч хүндэлдэггүй шүү дээ. Байнга худлаа амлаж, ард түмнийг доромжилж байдгийг бүх ард нийтээр ойлгодог болжээ. Энэ намыг улс төрийн тавцангаас арчих цаг нь болсон байна!!!

Avatar

He he 2018-08-01 203.91.115.37

Unuuduriin ene hundrel tanai 2012-16 onii hoorond tarisan tamiin ur dagvar bolhoos enend ardiin nam bolon irged biznesuud yamarch buruu bhgui ter tusmaa niisleliig batuul ats chine suiruuleed zugtaasan za oo argaa yadaad l ardiin namd sanalaa ugch blaa mie ee itgel aldsan ch hurelsuh chadlaaraa l zutgej bgaag 6saya nud harj l bn za oo

Avatar

иргэн 2018-08-01 66.181.160.101

талх өсөх нь тодорхой юм байна л даа

Avatar

Зочин 2018-08-01 202.131.245.243

Шатахуун импортлогч компаниуд дотор танай а**с намын түрийвчнүүд байгаа биз дээ? Шунхлай, Магнай трейд ….. энэ тэр гээд л.

Avatar

Зочин 2018-08-01 202.9.40.126

Одоо тэгээд яах гээд байгаам түүнийгээ хэлээч

Avatar

Зочин 2018-08-01 27.123.214.115

БЗД-ийг АН өөрсдийн гишүүдээ шагнах замаар бүрдүүлсэн юм биш үү. Бүх төрийн албан хаагчид нь АН ын гишүүд гэнэ дээ.Тэгэхээр одоо нэн даруй бүх намд данстай хүмүүсийг халж, сонгон шалгаруулан төрийн албыг төрийн албан хаагчдаар нь бүрдүүлье.

Avatar

Зочин 2018-08-01 202.131.245.243

Та нар л өөрсдөө анх 1996 онд хоморголон ажлаас нь халж эхэлсэн биз дээ?

Avatar

Зочин 2018-08-01 65.49.68.196

BZD iin ikhenkh ajilchid n manaikh genee. Tegekheer AN iinkhan albaar duuregiin ajiliig khundruulj mani metiin ard irgeddee gai bolj ajiliig n yavuulakhgui baidaltai bailgaj baigaad MAN gej muuldag bolokh n oilgomtoi bolj baigaa yum shiv dee!!!! Muusain AN iinkhan ingej l taaraa!!!!!!!!!!

Avatar

Бяр байхад ухаанаар яах вэ? Мөнгө байхад хуулиар яах вэ? 2018-08-01 202.131.245.243

Эрдэнэ ван Баянзүрх дүүрэг дэх төрийн албан хаагчдын ихэнх нь манай намын гишүүд гэнэ ээ. Төрийн албан хаагч чинь аль нэг намын гишүүн байж болдог юм уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж