АН: Шатахууны үнэ дунджаар нэг литр тутамдаа 300 төгрөгөөр өссөн

Хуучирсан мэдээ: 2018.08.01-нд нийтлэгдсэн

АН: Шатахууны үнэ дунджаар нэг литр тутамдаа 300 төгрөгөөр өссөн

АН: Шатахууны үнэ дунджаар нэг литр тутамдаа 300 төгрөгөөр өссөн

Ардчилсан Намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ардчилсан Намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ц.Туваан нар өнөөдөр /2018.08.01/ бодлогын ерөнхий зөвлөгөөний ээлжит хурал дээр хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө.


АН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Ц.Туваан “АН-аас зохион байгуулсан 2018 оны тавдугаар сарын 4-нөөс зургаадугаар сарын 15-ны хооронд зохион байгуулсан “Монголоо сонсъё” аянд нийслэл хотын есөн дүүрэг 152 хороо, хөдөө орон нутгийн 21 аймаг, 330 гаруй сумыг хамарч ажиллаа. Аяны хүрээнд манай намын 74045 гишүүн оролцож, иргэдийн санал сэтгэгдлийг сонслоо.

ҮБХ-ий гишүүн Т.Болдбаатар бензин шатахууны үнийн өсөлттэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Ардчилсан намаас энэ 2018 оны тав, зургаадугаар сард “Монголоо сонсъё” аян зохион байгуулсан. Аяны хүрээнд иргэдээс бензин шатахууны үнэ, хоёрдугаарт орон нутгийн замын эвдрэлийг шийдвэрлэх саналыг дэвшүүлсэн. Шатахууны үнэ 2018 онд гурван удаа нэмэгдсэн байна. Монгол Улс жилдээ 800-1400 сая ам.долларын газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэдэг. Үүний 95-99 хувийг ОХУ-ын “Роснефть” компаниас авдаг. МАН-ын эрх баригчид шатахууны үнийн өсөлтийг ойлгодоггүй юм байна. Иргэд яагаад бухимдалтай байна вэ гэхээр МАН гарснаас хойш шатахууны үнэ дунджаар литр тутамдаа 300 төгрөгөөр өссөн байна. Зөвхөн энэ онд Сэлэнгэ аймагт Дизель түлш 22 хувиар өссөн байдал ажиглагдлаа. Иймээс бид нар Ерөнхий сайдад энэ тухай шаардлага хүргүүлсэн.

АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Ээлжит бус чуулганы асуудалд бид холбогдох байгууллага, албан тушаалтны шийдвэр гарахыг хүлээж байгаа. Ээлжит бус чуулган хуралдуулахыг АН-ын зүгээс дэмжиж байна. Өчигдөр /2018.07.31/ Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга халдлагад өртөөд гэмтэл авсан гэсэн мэдээллийг сонслоо. Үүнд ямар нэгэн намын үйл ажиллагаатай холбоотой асуудал байхгүй гэдгийн хариуцлагатайгаар хэлье. Баянзүрх дүүрэг дэх төрийн албан хаагчдын ихэнх нь манай намын гишүүд. Одоогоор дүүргийн захиргааны асуудал бүрэн шийдэгдээгүй байгаа учраас сахилга бат суларсныг үгүйсгэхгүй гэж мэдээллээ

Э.Ариун 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж