МУ, ОХУ-ын 2018 оны гадаад худалдааны статистикийн мэдээлэлдээ зэрэгцүүлэлт хийлээ | News.MN

МУ, ОХУ-ын 2018 оны гадаад худалдааны статистикийн мэдээлэлдээ зэрэгцүүлэлт хийлээ

Хуучирсан мэдээ: 2018.08.01-нд нийтлэгдсэн

МУ, ОХУ-ын 2018 оны гадаад худалдааны статистикийн мэдээлэлдээ зэрэгцүүлэлт хийлээ

МУ, ОХУ-ын 2018 оны гадаад худалдааны статистикийн мэдээлэлдээ зэрэгцүүлэлт хийлээ

МУ-ын ГЕГ, ОХУ-ын Холбооны гаалийн алба хоорондын Стратегийн хамтын ажиллагааны 2015-2019 оны төлөвлөгөөнд гадаад худалдааны статистикийн зэрэгцүүлэлтийг гурван жилд нэг удаа хийж байхаар тусгасан байдаг. Энэхүү зэрэгцүүлэлтийг хийх ажлын хэсгийн 3-р уулзалт 2018 оны 7-р сарын 22-28-ны өдрүүдэд Москва хотод боллоо. Энэхүү хамтарсан зэрэгцүүлэлтэнд ОХУ-аас Холбооны гаалийн албаны Дүн шинжилгээний газрын дарга, зөвлөхүүд, Монгол улсаас ГЕГ-ын Статистикийн хэлтсийн дарга Б.Цэрэнгээр ахлуулсан ажлын хэсгийнхэн оролцож 2017 оны Монгол улс, ОХУ-ын хооронд хийгдсэн экспорт, импортын статистикийн тоон үзүүлэлтийг хамруулж, 19 нэр төрлийн бараанд нарийвчилсан тулгалт хийсэн юм.

Зэрэгцүүлэлтийн явцад гарсан зөрүүний шалтгаан нь аргачлалын ялгаа, барааны ангиллын зөрүү, бүртгэлийн онцлог, он дамналт зэрэгтэй холбоотой байсан юм. Мөн ОХУ-ын хувьд зорчигчийн барааг жингээр нь ба тоо хэмжээгээр нь гэсэн хоёр байдлаар тооцож статистик мэдээндээ оруулж, татвар тооцдог онцлогтой байсан юм.

Манай улсын ОХУ-тай хийсэн гадаад худалдааны эргэлт 2015 онд 1097.9 сая ам.доллар байсан бол 2017 онд 1286.9 сая ам.доллар болжээ. ОХУ манай улсын гадаад худалдааны нийт импортын 28.1%, нийт экспортын 1.1%-ийг тус тус эзлэж байна. Тухайлбал жонш, мах зэрэг бараа экспортод гол хувийг эзлэж байгаа бол, нефтийн бүтээгдэхүүн (бензин, дизель түлш) импортын голлох хувийг эзлэж байна.

Эх сурвалж: МОНГОЛЫН ГААЛЬ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-01 202.21.118.126

1 say bishee 1 terbum gej unshaaashee. manai uls ovoo tolgoi tarxitai xaraa xyanalttai garj orsnoo ingej zeregtsuulj uzex ni zov l dooo. ovoo zoruu gardag baix daa

Avatar

Зочин 2018-08-01 202.55.191.194

1 say bish 12 say l gej bnashdeee kkk

Avatar

too medehgui setgvvlch geh mal be.. 2018-08-01 202.131.225.197

yun hudalaa too be setgvvlch garaa.orostoi bid 1 terbum garui dollariin hudalaa hiideg ch dee.gantshahan say genee..

Avatar

Иргэн 2018-08-01 202.21.106.132

Оросын хүнсний бүтээгдэхүүний чанар социализмын үеийнх шигээ биш болсон,энэ тухайгаа өөрсдийн тв-ээр байнга нэвтрүүлдэг,гэтэл манай дэлгүүрүүдийн лангуун дээр битүү ийм бараа,бас тэгээд орос шошготой хятад бараа. Манайхан одоо ийм бараа оруулж ирэхээ болимоор юм

Avatar

mongol 2018-08-01 122.201.24.226

Iim erguu yam niitelj humuusiin tolgoi erguulehee bolioch ene hariutslagagui yam bichsenii tuluu hen hariutslaga huleeh ve oros manai hoeriin niit hudaldaanii ergelt 1 saya dollar genee erguu malnuud zuvhun bi orostoi neg saya dollariin naimaa hiichiheed baihad

Avatar

Зочин 2018-08-01 107.77.173.8

Юу ч ойлгосонгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж