Дуучин Ник Жонаст эгчмэд бүсгүй таалагддаг

Хуучирсан мэдээ: 2018.08.01-нд нийтлэгдсэн

Дуучин Ник Жонаст эгчмэд бүсгүй таалагддаг

Дуучин Ник Жонаст эгчмэд бүсгүй таалагддаг

Дуучин, жүжигчин, Диснэйн од одоо 25 настай Ник Жонас, өөрөөсөө 11 насаар эгч Энэтхэгийн 2000 оны мисс, Холливүүдийн жүжигчдийн эгнээнд орж чадсан Приянка Чопратай сүй тавьсан талаар цахим ертөнцөд шуугиж эхэлсэн юм. Гэвч одоогоор тэд албан ёсны хариулт өгөөгүй байгаа юм.

‘Тэдний хувьд насны ялгаа нэг их чухал биш. Ник эгчмэд бүсгүйчүүд харин ч жинхэнэ сонирхол нь. Ник Жонаст эгчмэд бүсгүйчүүд таалагддаг. Тийм болохоор л магадгүй Чопра түүний сонголт байсан байх. Ник өөрөө ч гэсэн нэг тийм үргэлж л өөрөөсөө ах, эгч хүмүүстэй найзалж нөхөрлөдөг. Найзууд дундаа илүү ноён нуруутай, ах хүн ши л байдаг. Тэр зөвхөн Приянка Чопрагын үзэсгэлэн гоод нь дурлаад зогсохгүй дотоод оюун бодол, удирдан залах ухаан, хүчирхэг зан чанарт нь татагдсан гэж ярьдаг’ гэж Ник Жонасын хамгийн ойрын хүн нь People сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Приянка Чопра, Ник Жонас нарын гэр бүл маш сайхан харилцаатай байдаг гэж онцолжээ. 

Эх сурвалж: ELLE

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж