Хээл хахуулийн сүлжээнд орсон сургууль, цэцэрлэгийг цэгцлэх үүрэг өгөв | News.MN

Хээл хахуулийн сүлжээнд орсон сургууль, цэцэрлэгийг цэгцлэх үүрэг өгөв

Хуучирсан мэдээ: 2018.08.01-нд нийтлэгдсэн

Хээл хахуулийн сүлжээнд орсон сургууль, цэцэрлэгийг цэгцлэх үүрэг өгөв

Хээл хахуулийн сүлжээнд орсон сургууль, цэцэрлэгийг цэгцлэх үүрэг өгөв

НИТХ-ын Тэргүүлэгчид цаг үеийн асуудлаар хуралдаж байна. Хуралдааны эхэнд Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэг, сургуулийн элсэлт, бүртгэлийн талаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар нийслэл хотод 2017-2018 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд төрийн өмчийн 227, төрийн бус 434 нийт 661 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. 2018-2019 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд төрийн өмчийн 222, төрийн бус 450, нийт 672 цэцэрлэгт 114252 хүүхэд хамрагдах төлөвтэй байгаа аж.

Засгийн газраас дэвшүүлж буй “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эцэг, эх, асран хамгаалагч, иргэдэд нээлттэй, түргэн шуурхай чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх цахим бүртгэл мэдээллийн нэгдсэн удирдлагаар төрийн өмчийн цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор хийсэн. Цахим элсэлт долдугаар сарын 27-ноос  наймдугаар сарын 25 хүртэл зохион байгуулагдана. Нийслэлийн хэмжээнд бүх цэцэрлэгт очер, дараалал үүсэхгүй хүүхдийн бүртгэлийг гэрээсээ бүртгүүлэх боломж бий болсон. Цэцэрлэгт хамрагдаж буй 2-5 настай хүүхдийн мэдээллийн сантай боллоо. Мөн бүртгэл, элсэлт ил тод нээлттэй болсноор зогсохгүй ажлын ачаалал багассан.  www.tsetserleg.ulaanbaatar.mn хаягаар элсэлт хийгдэж байна гэж НБГ-ын дарга Ж.Гантулга хэллээ.

Харин ерөнхий боловсролын сургуулийн хувьд нийт 241 сургууль бий. 2018-2019 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид 6 настай 34368 хүүхэд элсэнэ гэв.

Хурлын дэгийн дагуу Тэргүүлэгчид мэдээлэлтэй холбоотой асуулт асууж санал хэллээ. Хэдийгээр цэцэрлэг, сургуулийн талаар ерөнхий мэдээллүүдийг өгч байгаа боловч өнөөг хүртэл сургуульдаа биеийн тамирын залгүй, 10 жил биеийн тамирын хичээлд сууж үзээгүй олон сурагч байсаар байна. Мөн СӨБ болон ерөнхий боловсрол олгох боловсролын систем өөрөө их хэлбэр төдий байгаа тул хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн асуудалд онцгой анхаарах тэднийг сургаж байгаа багш нарыг дахин сургах асуудлууд огт хөндөгдсөнгүй гэдгийг хэллээ.

НИТХ-ын дарга  С.Амарсайхан: Шаардлагатай зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Тэргүүлэгчдийн зүгээс ч  авч хэрэгжүүлах арга хэмжээний талаар олон санал хэллээ. Тиймээс Нийслэлийн Боловсролын газар холбогдох байгууллагуудтай хамтран олон ойлгомжгүй байгаа асуудлыг тодорхой болгох шаардлагатай. Тухайлбал улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн газартай холбоотой асуудал байна. Газар нь бэлэн, амар шийдэгдэх асуудлыг тойргийн гишүүд, яам нь аваад хэрэгжүүлнэ гэдэг. Болохгүйг нь нийслэлд шилжүүлдэг. Олон талд удааширч, царцаж байгаа ажлуудыг яагаад огт  дурдахгүй байна вэ?  Олон талын эрх мэдэл, ашиг сонирхол орж цаг хугацаа алдаж байгаа олон төсөл байна.  Тендэр нь аль хэдийн зарлагдаад барилгын ажил нь эхэлсэн байх ёстой ажлууд эхлээгүй байна. Ихэнхи нь газар байхгүй гээд зогссон.

Хандив, тусламж хээл хахуулийн сүлжээнд орсон олон сургууль, цэцэрлэг байна. Энэ асуудлыг цэгцэл. Ойлгомжгүй олон асуудал байгаа тул тодорхой болгох зорилгоор бүх талын оролцоотой ажлын хэсгийг байгуулж асуудлыг яриад өнгөрдөг биш асуудлыг шийдвэрлье. Зарчмаа тодорхой болгохгүй бол  хүүхдийн эрх ашигтай холбоотой асуудал цэгцрэхгүй байна гэлээ.

Төрийн өмчит сургуулиуд нь хүртэл элдэв хандивын анги нээдэг, нэхдэг байдлыг албан ёсоор болиулах хэрэгтэй.

НИТХ-ын Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл: Үндсэн хуулинд заасны дагуу хүүхэд бүр ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй авч дарга, цэргийн хүүхэд гэлгүй нэг ижил түвшинд боловсрол эзэмшмээр байна. Гэтэл өнөөдөр олон янзын хувийн сургууль нээгдсэн. Тэднээр зогсохгүй төрийн өмчит сургуулиуд нь хүртэл элдэв хандивын анги нээдэг, нэхдэг байдлыг албан ёсоор болиулах хэрэгтэй. Хатуу зүйл дээр хатуу арга хэмжээ авч албадлагын арга хэмжээ авах хэрэгтэй гэв.

НИТХ-ын Тэргүүлэгч Ц.Байгалмаа:  Сургууль,цэцэрлэг хүрэлцээгүй байгаа дүүргүүдэд төлөвлөлт яаж хийгдэж байгаа талаарх мэдээллүүдийг ил тод болгомоор байна. Өнөөдөр бид хүүхдүүдийг “ Зөв Монгол хүн” болгоё гэх боловч хэлбэр төдий  сургалтууд л явагдаж байна. Өнөөдөр бид хүүхдүүдийн сургуулийн өмнөх суурь боловсрол, төлөвшилд онцгой анхаарах шаардлагатай байна гэлээ.

Ийнхүү энэ асуудлын хүрээнд ажлын хэсэг байгуулж нийслэлийн боловсролын байгууллагуудтай холбоотой тодорхойгүй асуудлыг нээлттэй болгож холбогдох бүх шатны байгууллагын төлөөлөл оролцсон ажлын хэсэг байгуулж ажиллах үүрэг өглөө.

 НИТХ-ын ХМОНХХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

5 dugaar surguuliig sain shaogah heregtei. 2018-08-01 202.9.41.169

Ted suragch etseg ehchuudiig sanhuugiin ashig sonirholiin uudnees daramtlah gej orolddog, daramtand ni orohgui bol huuhdiig ni surguulias huuh gej orolddog. buh angi ni het olon suragchtai, bagsh ni uuruu : manai angii 57 suragchtai, tuunii talaas iluu ni haryalaliin bus gedeg. Enenii tsaana avilgaliin asuudal bii, minii tanih humuus hahuuli ugch bj huuhdee oruulsan bdg, hamgiin baga ni neg huuhed tus surguulid oruuahad doloon zuun myanga ugsun gej yaridag

Avatar

Зочин 2018-08-01 202.9.42.3

Одоо энд харж байгаарай. Албан ёсоор бүртгэж баримтжуулсан нь шийтгүүлж, баримт үлдээгээгүй нь хожоод гарна.

Avatar

Батнасан 2018-08-01 66.181.160.96

Сургуулийн хичээлийн байрны дээр байгаа үүрэн холбооны антеннаас гарч байгаа хэт өндөр үелзлийн долгион нь хүүхдийн эрүүл мэндэд маш муугаар нөлөөлдөг .Энэ нөлөөлөл нь хэдэн жилийн дараа илэрдэг нь шинжлэх ухаанаар батлагдсан үнэн юм.Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад ийм антеннууд хотын гадна байдаг. Нийслэлийн удирдлага эдгээр антенныг 7 сарын 1 ний дотор буулгах шийдвэр гаргсан бодовч үүрэн холбооныхон ашгаа бодоод буулгахгүй байна.Ийд гэрээ хийж антен байрлуулсан сургуулийн захирлуудад үүрэг өгч 9 сарын 1ээс өмнө буулгуулах хэрэгтэй.Гэрээгээ цуцалж антеннаа буулгуулаагүй захирлын хөдөлмөрийн гэрээг хэдэн мянган хүүдийн эрх төлөө цуцлах хэрэштэй.

Avatar

Батнасан 2018-08-01 66.181.160.96

Сургуулиудын хичээлийн бхйрны дээр байгаа үүрэн холбооны антенаас гарч байгаа хэт өндөр үелзлийндолгион

Avatar

Зочин 2018-08-01 150.129.140.143

B.G.D iin 93 r tsecerleg bol balarsan yum bna ldaa

Avatar

Зочин 2018-08-01 103.26.193.57

ЧД-ийн 23-р сургуулийг Цолмонбаатар гэгч үүрэг гүйцэтгэгч аваад жинхэнэ хээл хахуулийн уурхай болголоо. Ганболд захирал ноднин гаднаас нээлттэй шалгалт аваад яадлаар нь элсүүлж байсан бол энэ нэг чадал муут рекламнаас цаашгүй унжгар нөхөр яг Чингэлтэйн фестивал гэдэг үйл ажиллагаа явсан 6 дахь өдөр тойргийн хүүхэд гээд олон хүүхдээс хахууль аваад бүртгэсэн байсан. Одоо тэр хахуулийн мөнгөрөө С вирусээ эмчлүүлээд хэвтэж байна. Сургалтын менежер Цогзолмаа гэгч нь хахуулийн мөнгөөрөө Хөвсгөлийн аль үнэтэй баазад амарч байна. Нууц амраг Цэрэнханд нь 52-р сургуулийг хурааж байна. Одоо намрын элсэлтийг үнэн зөв шударга авахгүй бол бүх баримтаар нь эдгээр нөхдийг дэлгэнэ шүү

Avatar

Одончимэг 2018-08-01 202.9.42.2

Сургууль, цэцэрлэгт шаардлагатай төсөв, материаллаг баазыг улсаас хангалттай өгөх хэрэгтэй байна. Цалин мөнгө муу, хэрэглэгдэхүүнээр хангахгүй байж юм л бол шалгана, болохгүй байна гэж ярьдаг. Бүх зүйлийг нь хангалттай өгчихөөд шаардах зүйлээ шаардмаар юм шиг санагдаж байна.

Avatar

зочин 2018-08-01 64.119.24.212

Цэцэрлэгийн суудалдаа удсан эрхлэгчдийг солих хэрэгтэй.
Тэд жинхэнэ авилагчид

Avatar

ИРГЭН 2018-08-01 66.181.160.101

ЗӨВ БАЙНА. ЯЛАНГУЯА УЛСЫН ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ХЭЭЛ ХАХУУЛЬ МАШ ИХ БАЙДАГ. МАШ ИХ БАЙДАГ ШҮҮ. АЛЬ ЭРТХЭН ШИЙДЭХ АСУУДЛУУДЫН НЭГ МӨНӨӨС МӨН. АЛЬ Ч ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД ӨӨРСДИЙН ДОТООД ХЯНАЛТАА САЙН АЖИЛЛУУЛБАЛ ИХ Ч ЗҮЙЛ ИЛРЭНЭ ДЭЭ. ШҮҮМЖИЛСЭН ХҮМҮҮСҮҮДИЙГ ХЭЭЛ ХАХУУЛЫН БАРИМТЫГ АВААД ИР, ЭСВЭЛ БАРИМТГҮЙ ЗҮЙЛ БИТГИЙ ЯРЬ ГЭДЭГ Ч ЮМ УУ ГЭЭД СУУДАГ ЦАГ ОГТХОН Ч БИШ. ТӨР ӨӨРӨӨ САЙН АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ. ХАХУУЛ АВДАГГҮЙ ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ЭРХЛЭГЧ, ЗАХИРАЛ ХОВОР ШҮҮ. ХОВОР ШҮҮ. МОНГОЛЫН ТӨР МАШ ИХ АЖИЛЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА…….ДАА…..

Avatar

Зочин 2018-08-01 122.201.28.4

Орос 3-р сургуулийг С гэдэг хүн хувьчлаад удаж байна

Avatar

зараа 2018-08-01 182.160.37.18

соронзон гэдэг хүн анх 80аад оноос 23р сургуулийн пионерийн удирдагч хийгээд л муусайн хүүхдүүдрүү хашгирч цовхчоод л явдаг байсныг санаж байна. сүүлд л 3р сургуульд дархлагдсан хатан хаан болж элдэв араншинг ёоз ёозоор нь үзүүлдэг болсон гэж сонсогдоод байдаг болсон байна лээ. зүүдэнд орохоор, аймаар… кккк

Avatar

Иргэн 2018-08-01 66.181.181.148

Орос 3-р сургуульд 5000$ өгөөд ч хүүхдээ оруулж чадахгүй бна гэх юм. Бас 1-р сургужль хандив нэртэй авилга авдаг болоод удаж бна

Avatar

зочин 2018-08-01 202.9.41.73

ХУД-ын 18 дугаар сургуулийн 2017-2018 огы хичээлийн эилд шинээр орсон хүүхдүүдээс шалгалт авахдаа хээль хахууль авсан шүү. Шалгалт авахын өмнө сургулт зохион байгуулсан тэр сургалтанд тухайн сургуулийн ажилтангуудын хамааралтай хүүхдүүд хамрагдсан. Тэр сургалтын материалаар тухайн сургуулийн багш нар шалгалт авсан. ойлгомжтой байгаа биздээ

Avatar

зочин 2018-08-01 27.123.212.138

төрөөс холбогдох даатгал татаасы нь өгөөд хувийн сургууль цэцэрлэгийг дэмжвэл чанар нь дээр болно. Тэдний хөтөлбөрийг хянах нь зөв. Цэцэрлэгт хүүхэд эрүүл орчин нөхцөлтэй байх, сайн хоолтой байвал зохино. Тэгээд насанд нь таарсан хүмүүжил мэдлэг олгоно. Элдэв хэл элдэв илүү юм нэхэж цом хөтөлбөр гэж хэрэггүй.

Avatar

зочин 2018-08-01 202.131.245.69

хахуулийн сүлжээнд орсон гэж сэжиглэж байгаа сургууль, цэцэрлэгээ шудрагаар шалгаж байж зарлаарай даа. өөрсдөө муусайн хот, дүүргийн том жижиг дарга сэтэртэй юмнууд хүүхэд ав гэж амаар, бичгээр дарамталж, эсэргүүцсэн захирал, эрхлэгч нарыг дара нь шоглодог биз дээ.

Avatar

Зочин 2018-08-01 64.119.23.222

Ширээний ард суугаад том том ярих нэг хэрэг, сургуулийн төсөв хүрдэг үү. Төлбөргүй гэдэг сайхан боловч түүгээр бүх зүйлийг хааж хөгжих боломжийг хаадагаа болих хэрэгтэй. ийм шийдвэр гаргаж байгаа бол сургуульд шаардлагатай зүйлийг сард нь шийдэж өгдөг механизм, батлагдсан төсөвтэй болмоор байна.

Avatar

зочин 2018-08-01 202.131.245.69

сургууль, цэцэрлэгийн ажилтай танилцаж байна гээд сүржигнэдэг мөртлөө үргэлж буруу шийдвэр гаргадаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж