БНСУ хуванцар хэрэглээг багасгах зорилт тавьжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.01-нд нийтлэгдсэн

БНСУ хуванцар хэрэглээг багасгах зорилт тавьжээ

БНСУ хуванцар хэрэглээг багасгах зорилт тавьжээ

Маргаашнаас буюу наймдугаар сарын 2-ноос эхлэн БНСУ кофе шоп болон түргэн хоолны газруудыг нэг удаагийн хуванцар сав, аягаар үйлчлэхийг хязгаарлах шийдвэрийг Байгаль орчны яамнаас гаргажээ.  

Хэрвээ нэг удаагийн хуванцар аяга, саваар үйлчилсэн тохиолдолд 2 сая вон хүртэлх мөнгөн торгуулиар торгох арга хэмжээ авна гэжээ. Ингэснээр хуванцар савны хэрэглээ багасна гэж үзэж байгаа юм.

Улс орон даяараа өнгөрсөн долдугаар сарын 20-31-ний өдрүүдэд нэг удаагийн хуванцар аяга, савыг ашиглахгүй байх сурталчилгааг зохион байгуулсан байна.

Өмнөд Солонгос улс хуванцар савны хэрэглээгээрээ дэлхийд дээгүүрт ордог байна. Жилд дунджаар нэг хүн 98.2 кг хуванцар сав ашигладаг гэсэн судалгаа байдаг аж. Яамнаас 2030 он гэхэд  энэ тоог хоёр дахин бууруулах зорилт тавин ажиллаж байгаа юм. Мэдээж хуванцар үйлдвэрлэгчдийн дургүйцэлтэй тулгарах нь ойлгомжтой. Хуванцар хэрэглээх багасгахын тулд хувь хүний сонголтоос шалтгаалах асуудал тул энэ талын суртал ухуулгыг маш сайн явуулахаар болж байгаа аж.

Эх сурвалж: Koreatimes 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж