Засаг инноваци шингэсэн санаачлагыг дэмжихээр боллоо | News.MN

Засаг инноваци шингэсэн санаачлагыг дэмжихээр боллоо

Хуучирсан мэдээ: 2018.08.01-нд нийтлэгдсэн

Засаг инноваци шингэсэн санаачлагыг дэмжихээр боллоо

Засаг инноваци шингэсэн санаачлагыг дэмжихээр боллоо

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Төрөөс инновацийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан байна. Энэ талаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа мэдээлэл хийв. Энэ бодлого хоёр үе шаттай явагдах бөгөөд эхний үе нь 2018-2021, хоёр дахь үе нь 2023-2025 он хүртэл хэрэгжих аж. 

Монгол Улсын эдийн засаг тогтворжих хандлагатай болж байна. Тиймээс ганц уул уурхайгаас хараат бус дэлхийн улс орнуудын сайн жишгээр шинжлэх ухаан, технологийн дэвшилд суурилсан олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэх нь чухал юм. Энэ хүрээнд төрөөс инноваци шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж ахуйн нэгж, бизнесийн санаачлагыг дэмжинэ гэдгийг Ц.Цолзолмаа сайд мэдээллийнхээ эхэнд онцлов.

Тэрбээр, “Бодлогын хүрээнд “Start up” компанийн шинжлэх ухаан, технологийн дзэвшлийг ашиглаж инноваци шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардлагатай өндөр үнэтэй тоног төхөөрөмжийг гааль болон НӨАТ-аас чөлөөлнө. Өнөөдрийн байдлаар БСШУСЯ-нд 21 гарааны компаниас 29.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий 567 нэр төрлийн тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлүүлэх санал ирүүлсэн. Уг асуудлыг мэргэжлийн баг судалсны үндсэн дээр эхний ээлжинд 11 гарааны компанийн инноваци болон нано технологийн чиглэлийн 10 тэрбум төгрөгийн 148 нэр төрлийн тоног төхөөрөмжийг 500 сая төгрөгийн татвараас чөлөөлөх болсон. Ингэснээр дээрх аж ахуйн нэгжүүд ирээдүйд 73 тэрбум төгрөгийн ашигтай ажиллах боломж бүрдэнэ гэсэн тооцоолол бий. Өөрөөр хэлбэл, татварын орлого нэмэгдэхээс гадна шинэ ажлын байр бий болох юм. Хүсэлт ирүүлсэн компани болгоныг гааль болон НӨАТ-ын татвараас чөлөөлөхгүй. Зөвхөн гарааны компанид дэмжлэг үзүүлнэ” гэлээ.

Т.НОМИН 

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-01 202.5.205.34

Амьдралд ашиглахад улам амар хялбар болгосон шийдэл, арга зам юм уу

Avatar

Зочин 2018-08-01

Инноваци гэж хүн болгон л ярих юм. Инноваци гэж юу гэсэн үг вэ? Мэдэх хүн байна уу?

Avatar

зочин 2018-08-01 64.119.18.97

.СУИС- ийн захирал Сонинтогос ХАСХОМ-оо АТГ-т гаргаж өгөөгүй байна. тэгэхээр ажлаасаа халагдах ёстой юу?

Avatar

ЗОЧИН 2018-08-01 202.55.191.194

Энэ жилийн сургууль цэцэрлэгийн барилгын 84 тэрбум төгрөгийн 10 хувийг цохьсон сайд, дарга нарыг АТГ илрүүлж чадахгүй бол АТГ-ын дарга Энхжаргалыг ажлаас халах нь зөв.

Avatar

Зочин 2018-08-01 202.55.191.194

Манай шинжлэх уханы салбар үйлдвэрлэгч болох яагаа ч үгүй, нанотехнологи гэж том будилж байхаар жижиг үйлдвэрийн тоног төхөөрөмж лизенгээр аваад өгчих.

Avatar

Зочин 2018-08-01 202.9.40.70

юу ч мэдэхглүй байж худлаа инноваци ярихаа болиоч эргүүтсэн а в г а й

Avatar

Зочин 2018-08-01 103.10.22.115

Инноваци гэж ярьсан энэ нэг авгайн зураг лав л 4 өөр хувцастайгаар FACEBOOK -д тавигдаж.Ажил ярьж байгаа юмуу өөрийгээ рекламдаж байгаа юм уу!! Болимоор юм.

Avatar

Зочин 2018-08-01 66.181.182.68

UIDASHGUI ENERGE OHDOG AJIL

Avatar

ЗОЧИН 2018-08-01 202.9.42.10

ЕБС-ИЙН ГАДНА ТАЛБАЙД 1 ХҮҮХЭД ЭНДЭХЭД ЗАХИРЛЫГ НЬ АЖЛААС НЬ ШУУД ХАЛЛАА. ГЭТЭЛ ТӨРИЙН ӨМЧИЙН ИХ СУРГУУЛЬ СУИС- ДЭЭР СОНИНТОГОС ЗАХИРЛЫН ҮЕД МЭДЭГДЭЖ БАЙГААГААР 3 ОЮУТАН ЦАГ БУСААР АЛТАН АМИА АЛДСАН ХЭРЭГ ГАРСАН БАЙХАД ЯАГААД ЗАХИРЛЫГ НЬ ХАЛАХГҮЙ БАЙНА ВЭ? АМИА АЛДСАН ОЮУТНЫ ТОО НЬ ЦӨӨДӨӨД БАЙГАА ЮМ УУ? ЭСВЭЛ ЭНЭ ЗАХИРАЛ АВИЛГА ӨГЧИХСӨН ЮМ УУ ? МАН-С ЯРИАД БАЙГАА НӨГӨӨ ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГА ТООЦОХ АСУУДАЛ ХААНА БАЙНАА ??? БҮТЭН 2 ЖИЛ ЯРИЛАА… ХҮН БҮР ХУУЛИЙН ӨМНӨ ЭРХ ТЭГШ БАЙХ ЗАРЧИМ ХААЧИВ АА ???

Avatar

Зочин 2018-08-01 64.119.25.191

Энэ чухал

Avatar

NLDKNQ 2018-08-01 202.9.42.9

NAAD AVGAI CHIN INNIVATSIA CH MEDEXGUI DEE

Avatar

Зочин 2018-08-01 202.21.127.164

Хуучин торхонд шинэ дарс исгэж болохгүй. Хууль нь хуучнаараа, хүмүүс нь хуучнаараа байхад инноваци нэвтэрнэ гэдэг бол худлаа шүү. Ядаж л төслүүдийг академаар хэлэлцүүлдэгээ зогсоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж