Малайзын иргэний агаарын тээврийн дарга огцорно | News.MN

Малайзын иргэний агаарын тээврийн дарга огцорно

Хуучирсан мэдээ: 2018.08.01-нд нийтлэгдсэн

Малайзын иргэний агаарын тээврийн дарга огцорно

Малайзын иргэний агаарын тээврийн дарга огцорно

Малайз улсын MH370 онгоцонд нийт 239 хүн зорчиж байсан бөгөөд 2014 оны гуравдугаар сарын 8-нд учир битүүлгээр сураггүй болсноор одоог хүртэл олдоогүй байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн даваа гаригт /2018.07.30/ МН370 алга болсон хэргээр сүүлчийн мэдүүлгийг олон нийтэд ил болгосон юм. Уг мэдүүлэгт шинэ баримт, мэдээ байхгүй байгаад алга бологсдын гэр бүл гомдолтой байгаа бөгөөд үүгээр энэ хэрэг дуусгавар болно гэдэгт харуусаж байгаагаа илэрхийлсэн. Гэвч холбогдох мэргэжилтнүүд шинэ сэжүүр олдвол дахин MH370 хэргийг сөхөж шалгах болно гэдгээ хэвлэл мэдээллийн үеэр онцолж тэмдэглэсэн.

Олон нийтэд танилцуулсан албан ёсны мэдүүлэгт онгоцны авиа компани хариуцлага алдаж, алга болсон гэдгийг 20 минутын дараагаар мэдээлсэн гэж тэмдэглэсэн нь Малайз улсын иргэний агаарын тээврийн зөвлөлийн дарга Азхаруддин Абдул Рахман үүрэгт албан тушаалаасаа огцроход хүргэжээ.

“MH370 онгоц олдоогүйд харамсалтай байна. Удаан хугацааны туршид бодсоны эцэст өөрийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт тавьж байна” гэж Азхаруддин Абдул Рахман мэдэгджээ. Тэрбээр 14 хоногийн дараагаар өөрийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх ажээ.

Эх сурвалж: BBC

Г.Батмандах

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-01 66.181.161.28

Amerikchuud hulgailaad uls toriin margaan degdeeh gej ukraind delbelchiheed busdiig zohion baiguulaltaigaar gutgeseer irsen.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж