Африк тивд эрчим хүчний хэрэгцээ асар их байгаа энэ үед ОХУ Африкийн хэд хэдэн орнуудтай хамтарч ажиллан, хөрөнгө оруулалт хийх боломжтой гэжээ. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ‘Африкийн хэд хэдэн улсуудыг эрчим хүчээр хангаж, хамтарч ажиллах гэрээ байгуулахаар төлөвлөж байна’ гэжээ.
BRICS бүлгийн Орос, Хятад, Энэтхэг, Бразил, Өмнөд Африкийн улсуудын хооронд эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах үүднээс байгуулсан бүлэг юм.
ОХУ Ангол, Мозамбик, Габон нартай газрын тос, байгалийн хийн төслүүдийг хэрэгжүүлэх талаар хэлэлцээ хийж байна.
Путин ‘ОХУ-ын цөмийн эрчим хүчний технологийн салбартаа номер нэг. Бид Африкийн холбоотнуудад цөмийн эрчим хүчний станц барьж байгуулах санал тавьсан’ гэжээ.
Өмнөд Африкт одоогоор 600 сая хүн цахилгаан эрчим хүчгүй амьдарч байна.
ОХУ-ын талаас Өмнөдф Африкийн орнуудтай цаашид харилцаагаа улам сайжруулж зөвхөн эрчим хүчний салбарт биш хөдөө аж ахуй, эрүүл мэнд, геологи, уул уурхайн салбарт хамтарч ажиллах сонирхолтой байна. Тухайлбал Оросын алмаз үйлдвэрлэгч ‘АЛРОСА’ компани Орос, Бурунди хоёр улсын хүрээнд алмаз олборлолтод хамтарч ажиллах сонирхолтой аж. Мөн Өмнөд Африкийн Сенегал улстай хөдөө аж ахуйн салбарт хамтрах сонирхолтой байгаа гэжээ.
Эх сурвалж: RT