Хойд Солонгос шарилтай хамт нохойны хүзүүвчээс өөр таних тэмдэг өгөөгүй

Хуучирсан мэдээ: 2018.08.01-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос шарилтай хамт нохойны хүзүүвчээс өөр таних тэмдэг өгөөгүй

Хойд Солонгос шарилтай хамт нохойны хүзүүвчээс өөр таних тэмдэг өгөөгүй

Солонгосын дайны үеэр Хойд Солонгосын газар нутагт амь үрэгдсэн Америк цэргүүдийн шарилыг АНУ-ын талд эргүүлэн өгөхөөр тохиролцсон билээ. Эхний ээлжинд АНУ 200 цэргийн шарил хүлээн авсан. Өнгөрсөн баасан гаригт 55 цэргийн шарил хүлээн авсан гэж АНУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэн юм. 

Трамп-Кимийн уулзалтын хэлэлцээрийн үеэр талууд Америк цэргүүдийн шарилыг эргүүлэн авахаар тохиролцсон юм.

Эдгээр 55 шарилыг шинжлэн, хэн гэдгийг нь тогтооход Хойд Солонгосын зүгээс нэг ч таних эд зүйлс ч юм уу, паспорт ч юм уу хэн гэдгийг нь таньж болох эд зүйлс юу ч явуулаагүй,  ганцхан нохойны хүзүүвч байсан гэжээ. 

Албаны хүний хэлснээр ‘Эдгээр шарилыг лабораторид шинжлэн, хэн гэдгийг нь тогтооход олон сарын хугацаа шаардагдана. Таних ямар нэгэн эд зүйлс нэг ч байгаагүй, нохойны хүзүүвчээс өөр’ гэжээ.

Шарилыг АНУ-ын талаас хүлээн авах ёслол Хавайд болох аж. Ёслолд АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс оролцоно гэжээ.

Хүлээн авсан шарилыг Хавай дахь Сувдан эргийн цэргийн баазын лаборатори руу аваачна гэжээ.

Эх сурвалж: CNN 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж