Пэрис Хилтон Филиппинд зочилжээ

Хуучирсан мэдээ: 2011.08.29-нд нийтлэгдсэн

Пэрис Хилтон Филиппинд зочилжээ

Дуулиан шуугианы эзэн Пэрис Хилтон Филиппиний нийслэл Манилад анх удаа очжээ. Анхны аялал нь түүнд сайхан муухай чамгүй олон янзын сэтгэгдэл үлдээсэн гэнэ. Дөнгөж очингуутаа онгоцны буудал дээр хоёр ч гар утсаа алдаж орхиж. Утасны хэргээр ирсэн цагдаагийнхан эхний ээлжинд энэ хулгай байв уу, эсвэл од бүсгүй гар утсаа гээсэн үү гэдгийг тогтооно хэмээн амласан ч өнөөг хүртэл ямар нэг хариу өгөөгүй байгаа аж. Азаар хүний нутагт холбоо барих ямар ч хэрэгсэлгүй үлдээгүй Пэрис гурав дахь утсаараа "Твиттер" ашиглан шууд нисэх буудлын танхимаас фэнүүддээ мэндчилгээ дэвшүүлж амжжээ. Харин дараагийн өдөр нь болсон уулзалт түүнийг үнэхээр гайхашруулж орхисон байна. Янз бүрийн бэлэг сэлтээр ёстой л нэг дарж өгснөөс өөрийнх нь хөргийг зурсан зураачийн бүтээл хамгийн ихээр сэтгэлийг нь хөдөлгөжээ. Баярласандаа зураачийг тэвэрч үнсэхэд бэлэгний эзний сэтгэл ч мөн хөдөлж олны өмнө нулимс унагаад амжсан гэнэ. Уг нь Пэрис Хилтон Манилад ганган дэгжин эдлэл худалддаг дэлгүүр нээх зорилготой очжээ. Ирэх тухай сургийг нь дуулсан шүтэн бишрэгчид нь тэр уулзалтыг зохион байгуулсан нь бүсгүйд маш их таалагдсан тухай гэртээ хариад ч мартаж чадахгүй суугаа аж. Түүнээс гадна Филиппиний нэртэй боксчин Хилтоны эртний танил Мэнни Пакьяо гэргийтэйгээ ирж түүнийг тансаг зоогийн газарт зоогонд урьж тэр нутгийнхны хоолны соёлтой танилцуулсан төдийгүй өөрийнхөө нэрийн фудволкийг бэлэглэсэн гэнэ. Энэ мэтээр цөөн хоногт олон сонирхолтой үйл явдал болсон Манилад дахин очих хүсэлтэй байгаагаа ч Пэрис Хилтон шүтэн бишрэгчдэдээ дуулгажээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж