АНУ татварын хувиа нэмнэ

Хуучирсан мэдээ: 2018.08.01-нд нийтлэгдсэн

АНУ татварын хувиа нэмнэ

АНУ татварын хувиа нэмнэ

Трампын Засаг захиргаа нийт үнийн дүн нь 200 тэрбум ам.доллартай тэнцэх  БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн тариф ногдуулна гэж сүрдүүлж байсан бол энэ тоог 25 хувь болгож өсгөх төлөвлөгөөтэй байгаа тухай эх сурвалж мэдээлжээ. АНУ, Хятадын хоорондох худалдааны маргаан шийдвэрлэгдээгүй хэвээр  байна. Хоёр орны худалдааны маргааны тухай яриа тийм ч сайн шийдэлд хүргээгүй бололтой гэжээ.

АНУ-аас aль хэдийн Хятадаас орж ирж буй 34 тэрбум ам.долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд 25 хувийн тариф ногдуулчихсан байгаа. Хятад хариуд мөн л ижил тариф ногдуулж хариу барьсан.

Энэ долоо хоногт хоёр дахь шатны тариф ногдуулах төлөвтэй байна. Энэ нь 16 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах юм.

АНУ-ын Худалдааны Төлөөлөгч Роберт Лайтайзер долдугаар сарын эхээр 200 тэрбум ам.доллартай тэнцэх Хятадын  бараа бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ногдуулна гэж мэдэгдэж байсан. Энэ хувь нэмэгдэх хандлагатай байна. Бараа бүтээгдэхүүний жагсаалтыг гаргасан ба үүн дээр нэмэгдээд жимс жимсгэнэ, хүнсний ногоо, хөргөгч, гар цүнх, борооны цув, бэйсболлын бээлий зэрэг бараа бүтээгдэхүүн нэмэгдсэн аж. Трампын Засаг захиргаанаас энэ тарифыг ирэх есдүгээр сараас эхлэн хүчин төгөлдөр болно гэж мэдэгджээ.

эх сурвалж: CNN 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж