ГССҮТ-ийн томограф аппарат эвдэрчээ

Хуучирсан мэдээ: 2018.08.01-нд нийтлэгдсэн

ГССҮТ-ийн томограф аппарат эвдэрчээ

ГССҮТ-ийн томограф аппарат эвдэрчээ

Гэмтэл согог судлалын үндэсний төв/ГССҮТ/-ийн томограф аппарат эвдэрснээс хүнд өвчтөнүүдээ хүлээлгэх болсон тухай мэдээлэл цахим сүлжээнд тарсан юм. Энэхүү мэдээлэлтэй холбогдуулж бид ГССҮТ-ийн Дүрс оношилгооны техникч А.Ренчинсүрэнгээс дараах тодруулгыг хийлээ.


-Томограф аппарат ажиллахгүй болсон тухай мэдээлэл байна. Хэзээнээс ажиллахгүй болсон юм бол. Ашиглалтын хугацаа нь дуусаад ажиллахгүй болчихов уу, аль эсвэл зарим эд анги нь эвдрэв үү?

-Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригаас эхэлж томограф аппаратын ТҮП буюу чип эвдэрч ажиллах боломжгүй болсон. 24 цагийн турш тасралтгүй ажиллуулдаг учраас ашиглалтын хугацаа нь дууссан байсан юм.

Чипийг захиалсан байгаа, удахгүй ирэх болов уу гээд хүлээж байна. Ирэх долоо хоногийн эхэнд томограф аппарат ажиллаад эхэлчих болов уу. Инженер техникийнхэн өнөөдөр ирнэ.

-Хүнд өвчтөнүүд оношилгоо хийлгэж чадахгүй хүлээгдэж байна гэх. Зөвхөн танай эмнэлэгт энэ аппарат байдаг юм уу?

-Зовиур ихтэй байгаа өвчтөнүүддээ бид машин гаргаж, хувийн эмнэлэг рүү явуулж, томографт харуулж байгаа. Манай эмнэлгийн урдхан талд нэг хувийн эмнэлэг байдаг юм. Давтан шинжилгээ хийлгэх хүмүүсээ томограф аппарат ажиллагаатай болох хүртэл хүлээж байж болно гэдгийг хэлээд зохицуулж байна.

-Томограф аппаратаар өдөрт хэчнээн хүнд үйлчилгээ үзүүлдэг  байсан бэ?

-ГССҮТ 24 цагийн турш ажилладаг. Өдөр тутамд 74-75 хүнд тус аппаратаар оношилгоо хийдэг байсан. Амбулториор өдөрт 60 орчим, үлдсэн 14, 15 орчим хүн нь яаралтайгаар буюу гол төлөв шөнөөр үйлчилгээ авдаг юм.

-Эрүүл мэндийн даатгалтай иргэд бол томографын аппаратаар үнэгүй үйлчлүүлнэ биз?

-Тийм ээ, 100 хувь үнэгүй оношилгоо хийлгэнэ.

-Хувийн эмнэлэгт хандахаар хэдэн төгрөг төлөх шаардлагатай болдог бол? 

-Яг ямар эд эрхтэнг харуулах вэ гэдгээсээ үнэ нь өөр, өөр. Гол төлөв 120 мянган төгрөгийн төлбөр төлдөг юм билээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж