Г.Баясгаланг ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар томиллоо

Хуучирсан мэдээ: 2018.08.01-нд нийтлэгдсэн

Г.Баясгаланг ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар томиллоо

Г.Баясгаланг ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар томиллоо

Засгийн газрын хуралдаанаас өнөөдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар Г.Баясгаланг томиллоо.

Тэрбээр өмнө нь Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байсан юм.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонго Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон тул уг албанд ажиллах хүний сонгон шалгаруулах хүсэлтийг Засгийн газраас Төрийн албаны зөвлөлд тавьсан байсан. Сонгон шалгаруулалтад дөрвөн хүн нэрээ дэвшүүлэн өрсөлдсөнөөс Г.Баясгалан хамгийн өндөр оноо авсан тул Төрийн албаны зөвлөлөөс өчигдөр нэрийг нь Засгийн газарт мэдүүлсэн билээ.

Ийнхүү Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа томилгоог хийлээ. Одоо харин Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албыг хэн хаших вэ гэдэг сунгаа явах болж байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж