АН С.Баярцогтыг хасах нь зөв үү? | News.MN

АН С.Баярцогтыг хасах нь зөв үү?

Хуучирсан мэдээ: 2018.08.01-нд нийтлэгдсэн

АН С.Баярцогтыг хасах нь зөв үү?

АН С.Баярцогтыг хасах нь зөв үү?

Сангийн сайд асан С.Баярцогтыг Швейцарийн Ерөнхий прокурорын газраас шалгаж, түүнд 10 сая ам.доллар шилжүүлсэн хүний дансыг нь битүүмжилсэн талаар “Reuters” агентлаг мэдээлсэн нь Монголын хэвлэлээр цацагдсан. Үүний дараа Ардчилсан нам хуралдаж, С.Баярцогтыг намаасаа хөөх шийдвэрийг өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан билээ. Үүнтэй холбоотойгоор  Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ардчилсан намын гишүүн Л.Гантөмөр нарын байр суурийг VS буландаа онцлон хүргэж байна.

Ардчилсан намын гишүүн Л.Гантөмөр

 

Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ

Оффшороос монголчууд татгалзлаа гэдэг том шийдвэрийг хэрэгжүүлэх гэж хичээсэн байх. Нөгөө талд үнэт зүйлээ уландаа гишгэсэн нь үнэн. С.Баярцогт гэмт хэрэг хийсэн гэдэг нь нотлогдсон эсвэл гэм буруутай эсэх нь батлагдаагүй байхад намаасаа хасна гэдэг нь дээр хэлсэнчлэн тодорхой асуудлыг шийдэх гээд өөртөө хадгалж явах тэр үнэт зүйлээ хаячихдаг. Ийм л зүйл болсон. Уг нь тухайн хүний тайлбарыг сонсох, шүүхийн шийдвэрийг нь харах зэрэг намын гишүүнийхээ эрхийг хангах нь ардчиллын үнэт зүйл шүү дээ. Ер нь намын үйл хэрэгт алдаа гарахыг үгүйсгэхгүй. Үзэл санаа, үнэт зүйлээ үйл хэргээрээ нотлоод явахын төлөө хичээх хэрэгтэй. Түүнээс энэ бүхнийгээ үгүй хийгээд нийгмийн хандлага хаана байна, тэр бүхэн рүү дагаж шуурч болохгүй юм л даа. Ерөнхийдөө улс төрд тогтвортой байр суурь гэж алга боллоо. Байр сууриа хамгаалахаа болилоо. Уг нь байр сууриа хамгаалж чадах юм бол ард нь гардаг гэдгийг хүн төрөлхтний түүх бидэнд нотолж ирсэн шүү дээ.

 

 

Та нарт нэг зүйлийг тайлбарламаар байна. С.Баярцогт гэдэг хүнийг намаас хөөгөөгүй юм. Ардчилсан намын дүрэмд намаас хөөх ойлголт байхгүй. Тэр бол коммунист ойлголт. Харин Ардчилсан намын гишүүнчлэлээс хассан. Тодорхой хугацаатай үүрэг даалгавар өгдөг дүрэмтэй. Хоёрдугаарт, өнөөдөр С.Баярцогтыг хувьд үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Хүлээн зөвшөөрсөн бол тайлбараа өг гэж хүлээсэн. Асуудлаа шийдтэл түүнийг намын гишүүнчлэлээс хассан. Харин Ч.Сайханбилэгийн хувьд намаас хөөгөөгүй. Шүүхээс шийдвэр гараагүй байна. Өөрөө ч үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас намаас хөөхгүй

 

 

 

 

 

Бэлтгэсэн Т.НОМИН 

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2018-08-01 27.123.214.115

Намууд сөнөтүгэй.

Avatar

Зочин 2018-08-01 66.181.161.106

Баярцогтыг хеесен нь зев!! Яагаад гэвэл тэр анхнаасаа МАН-аас урваж ирсэн жинхэнэ АН-н терелх хvн биш! Бас эрдэм боловсрол энэ тэр гэж илvvрхэж мэдэмхийрээд одоогийн удирдлагын тушаал даалгаврыг биелvvлэхгvй захирагдахгvй байх хvн!! Эрдэнээ дарга, З. Энхболд дарга, Тулга еронхийлогч гурвын хослол намыг авч явахад одоогийн нехцелд яг тохирно!!!

Avatar

Зочин 2018-08-01 64.119.22.132

АН-д гишүүн байсан байгаагүй хоёр чанарын хувьд адилхан болсон. Ер нь АН-ыг хэсэг бүлэг хүмүүс, тэднийг тойрон хүрээлэгчдийн нам болсныг намын гишүүд нь бүгдээрээ мэддэг болсон. 2020 оны сонгуульд МАН, МАХН хоёр барианд орох нь тодорхой. 4 жил дарааллаад засаг барьж чададгүй өнгө, мөнгийг зорилгоо болгосон намд ирээдүй байхгүй.

Avatar

Зочин 2018-08-01 122.201.31.58

Хамгийн боловсорсон хүчтэй лидерээ АН -ын дуракууд замаасаа зайлуулах гэсэн арга нь энэ. Мөн ч уйгагүй хүчин зүтгэл, олон жил оролдож Зайлуулж чадсан л даа. Монголын арай юмны учрыг олох ёадвартай боловсролтой хэсгүүд бол тэртэй тэргүй хүлээн зөвшөөрдөг дөө.

Avatar

Зочин 2018-08-01 202.55.191.194

АРДЧИЛАЛГҮЙ НАМ +БАЯРЦОГТЫН 84 САЯ АМ ДОЛЛАР+САЙХАНБИЛЭГИЙН ЛУЙВРЫН ГЭРЭЭ+Б.БАТБАЯРЫН ШИЗО ӨВЧИН+С.ЭРДЭНЭЭГИЙН АЛЛАГА+ ЭЛБЭГДОРЖ ХУРЦЫН ХУЙВАЛДААН+……………………………………………………….гээд хэдэн мянган хуудас болох байх нэмээд байгаарай.

Avatar

Зочин 2018-08-01 202.9.41.152

Баярцогтыг АН хөөхгүй бол ард түмэн АН-ыг Монголоос хөөх болно.

Avatar

Зочин 2018-08-01

Баярцогт Швейцарийн банкинд хадгалуулсан,сүүлд илэрсэн 74 сая долларынхаа эх үүсвэрийг тайлбарлах ёстой, тэр өмнө тэнд илэрсэн хадгаламжийнхаа 10 сая долларынхаа эх үүсвэрийг хуулийнханд тайлбарлаж чадахгүй байгаа гэж буй, тайлбарлаж чадахгүй бол авилгын мөнгө гэдэг нь тодорхой, эдгээр мөнгө Оюутолгойн гэрээний дараагаар дансанд нь орцогоосон байдаг аж, 1000 хувьсагчтай ОТ-н гэрээ Му-д хир ашигтай гэрээ болсныг монгорлын ард түмэн бэлхнээ харж мэдэрч л байна ш дээ, Му-н эрх ашгийг худалдсан, нөгөө талын эрх ашийг дээд зэргээр хангасан гэрээ болсныг бүгдээрээ л мэдэж байгаа ш дээ, үүнийхээ төлөө тэр их мөнгийг авилгаар авсан уу гэдгийг АТГ, хуулийнхан тогтоох бизээ.

Avatar

зочин 2018-08-01 66.181.169.110

Уг нь ардчилсан нам. Гэхдээ хамгийн ардчилалгүй нам. Дотроо сонгууль хийж шударгаар зөвлөлүүдээ байгуулж байна гэж шоудна. Нэр дэвшиж байгаа нөхдүүд нь бүгд Эрдэнэ вангийн хүмүүс. Өрсөлдөгч гэж байхгүй. Гишүүд нь сонголтгүй нэг л хүний төлөө дугуйлна. Өрсөлдөгчгүй сонгууль гэдгийг анх удаа АН-аас үзсэн дээ.

Avatar

Зочин 2018-08-01 66.181.164.195

Гантөмөрийн улс төрийг сайн мэдэхгүй юм. Монголын боловсролд бол ахиад заяамаар л сайд байсан шүү Түүний даагийг сайдууд үнэхээр хэрэг алга

Avatar

Зочин 2018-08-01 195.162.27.183

Оффшор дансанд байгаа доллараа тайлбарлаж чадахгүй байгаа юм чинь яах аргагүй оффшорчин мөн. Хөөсөн нь зөв өөрөө бас хөөгдөх естой эрдэнэ, гантөмөр, нэрлээд байх юм бол дуусахгүй юм шиг байна.

Avatar

Зочин 2018-08-01 122.201.24.25

ЭНЭ НАМААР ХООЛОО ОЛЖ ТОМОРСОН НӨХДӨӨС САЛАХ НЬ ЗӨВ

Avatar

Зочин 2018-08-01 203.91.115.44

с.эрдэнээ? хөөх хасах хоёр хоёр өөр гэж үү? чамайг гэрээс чинь хөөх үү хасах уу? яадаг юм билээ?

Avatar

Зочин 2018-08-01 66.181.178.75

Лу.Гантөмөр бол муу муухай бүхний уурхай.Одоо ялаа хүлээх үлдсэн.Энэ хүн [Хориотой Үг] асар их мөнгөтэй.Энэ орлогыг яаж олсон вэ? Хэн хариулах вэ? Чиний картанд хэмжээ хязгааргүй мөнгө байж байгааг тайлбарлах хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-08-01 66.181.161.66

Gantomor gegch hazgai heltei etgeeded Mongoliin tuhai yarih erh bhgui.

Avatar

Зочин 2018-08-01 103.26.193.150

Лу.Гантөмөр бол худлаа дү эсгэсэн хоосон толгойтой паразит

Avatar

Зочин 2018-08-01 103.57.95.64

Энэ Гантөмөрийн хэлээд байгаа, байр сууриа буруу зүйл дээр хамгаална гэдэг нь АН-ын араншин, ийм шударга бус ааш араншин намыг төдийгүй улс төрийг бохирдуулж байгаа юм. Яг ийм шударга бус үйлдэл Эрдэнэ вангийн хэлсэн үгнээс бүр тод илэрч байна. Намаас хөөгөөгүй, хассан гэх шиг, хөөх нь коммунист ойлголт гэсэн атлаа Сайханбилэгийг ХӨӨГӨӨГҮЙ ч гэх шиг. АН ийм л сүнсгүй муухай амьтадын нам болох нь харагдаж байна

Avatar

Зочин 2018-08-01 182.160.3.127

АН харин ч хамгаалах ёстой атал увайгүйрсэн. С.Баярцогт тоохгүй л дээ. Эрдэнэ бол харах царайны коммунист нөхөр. Тэр бичсэнийг нь хар даа, сумын дарга ч тийм утга учиргүй бичихгүй.

Avatar

Зочин 2018-08-01 202.9.41.73

Баярцогтын асуудал бол дэлхийд данстай …..

Avatar

Зочин 2018-08-01 182.160.3.127

АН -ын амин чухал гишүүн Баярцогтыг хасахгүй шүү , хөө. Хувийн өс хонзонгоор өөрөөсөө толгой илүү боловсролтой нөхрөө хасаж ….

Avatar

Зочин 2018-08-01 202.131.245.243

Мүүнээ Гантөмөр, харгис феодал Эрдэнэ ван хоёрт ялгараад байх юм нэг их байхгүй дээ.

Avatar

АН үнэхээр бохирджээ 2018-08-01 103.26.195.134

АН ийм идээчин уугачингуудын нам болсон. Үнэхээр бохирдсон нам. Бүр заваан

Avatar

АН үнэхээр бохирджээ 2018-08-01 103.26.195.134

АН ийм идээчин уугачингуудын нам болсон. Үнэхээр бохирдсон нам. Бүр заваан

Avatar

Зочин 2018-08-01 66.181.160.23

namaas hooh ni kommunist, bid namaas hoodoggui gesnee, saihanbilegiig namaas hoohgui gesen bhiin, ovs tattsiimuu

Avatar

Зочин 2018-08-01 202.179.24.138

Нэг Монголын Хятад хүнийг хөөгөө л биз… Монголын эсрэг хийсэн нүгэл, хорт зүйл болгоны төлөө Баярцогтыг [Хориотой Үг] М.Энхболдтой цуг хийх хэрэгтэй..

Avatar

Зочин 2018-08-01 43.250.125.252

Зөв зөв, түмэн зөв

Avatar

Зочин 2018-08-01

намаа цэвэрлэх хэрэгтэй.хөөх ч багадна.аливаа улс төрийн нам ард түмний итгэл үнэмшил дээр тогтож амьд организм байж үйл ажиллагаагаа явуулдаг гэтэл Ардчилсан Намын хамгийн чухал үнэт зүйлсийг устгасан Баярцогт мэтийг хөөх ч багадна. Намын гишүүд,АН-аас харин ч санаачилж хууль хяналтын байгууллагад өгч идээ бээрээсээ салах хэрэгтэй

Avatar

АТГ ажлахгшүй байгаа болохоос биш 2018-08-01 66.181.185.208

Баярцогт [Хориотой Үг] л байх ёстой хүн. ЮУны нам.

Avatar

Зочин 2018-08-01 64.119.18.108

Ардчлалын үнэт зүй гэдэг үгээр халхавч хийж ноцтой гэмт хэрэгтнийг өмөөрөх нь буруу. Энэ Гантөмөрийг овоо гайгүй нөхөо гэж бодсон чинь естой [Хориотой Үг] шулам шиг пялдага хог бна.
Ахин дээш нь гаргавал сүйд хийж монголыг эрүүгийн гэмт хэрэгтэн офшорчдоор дүүргэх юм бна.
Нэг мөсөн төрөөс зайлуулцгаая. Сонгогчид оо

Avatar

zul 2018-08-01 122.201.28.9

Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ doorhi yariltslagiig ogchee.

Ардчилсан намын дүрэмд намаас хөөх ойлголт байхгүй. Тэр бол коммунист ойлголт gesen atlaa

Харин Ч.Сайханбилэгийн хувьд намаас хөөгөөгүй. Өөрөө ч үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас намаас хөөхгүй
geed baih um uy gej oilgoh ve. 1 hun yarisan um bolov uu 2 oor hun yarisan um niiluulsen um bolov uu kkk

Avatar

зочин 2018-08-01 183.177.98.238

Бохироороо улс тєрд алдаршсан гаршсан нєхдүүд

Avatar

Зочин 2018-08-01 122.201.26.237

Монголчууд дийлэнх олонх нь мэдлэг, боловсрол дутмаг байгаа нь улс төрийн сонголтоосоо л тодорхой харагддаг. Орчин цагийн Монгол улсыг зөв залуурдах мэдлэг боловсролтой, бэлтгэгдсэн цөөхөн хэдэн улс төрч байгаа боловч тэднийгээ бүгдийг нь улс төрийн тавцнаас зайлуулаад оронд нь С.Эрдэнэ, Ц.Нямдорж, Х.Баттулга, С.Жавхлан гэх мэт олны итгэлийг хүлээгээд явж байх юм даа. Уг нь бол Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Ч.Хүрэлбаатар, С.Баяр, н.Болор гэх мэт хуйвалдаанаас ангид олон шилдэг улс төрч нар байгаа.

Avatar

зочин 2018-08-01 183.177.98.238

Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ энэ үнэхээр хүн муутай нєхєр дєє ядарсан цагт найз нєхєдєє түлхэж байна ш дээ

Avatar

Зочин 2018-08-01 202.70.47.134

наам дотроо л ярьцгаа, ямар олон бохир юм нийтэд түгээдийн

Avatar

Зочин 2018-08-01 175.38.124.169

Эрдэнэ сдааа минь чи зайлаач ээ, наад яриагаа дахиад уншдааа ***р аа

Avatar

Irgen 2018-08-01 27.123.214.120

Лу Гантөмөр бол хар багаасаа улс төрийн бохир арга ажиллагаагаар улс төрд орж ирсэн хүн. Одоо Монголын ард түмэн бохир улс төрөөс салахыг хүсч байна. Чи бол улс төрийн хувьд ялзарсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж