АН С.Баярцогтыг хасах нь зөв үү?

Хуучирсан мэдээ: 2018.08.01-нд нийтлэгдсэн

АН С.Баярцогтыг хасах нь зөв үү?

АН С.Баярцогтыг хасах нь зөв үү?

Сангийн сайд асан С.Баярцогтыг Швейцарийн Ерөнхий прокурорын газраас шалгаж, түүнд 10 сая ам.доллар шилжүүлсэн хүний дансыг нь битүүмжилсэн талаар “Reuters” агентлаг мэдээлсэн нь Монголын хэвлэлээр цацагдсан. Үүний дараа Ардчилсан нам хуралдаж, С.Баярцогтыг намаасаа хөөх шийдвэрийг өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан билээ. Үүнтэй холбоотойгоор  Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ардчилсан намын гишүүн Л.Гантөмөр нарын байр суурийг VS буландаа онцлон хүргэж байна.

Ардчилсан намын гишүүн Л.Гантөмөр

 

Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ

Оффшороос монголчууд татгалзлаа гэдэг том шийдвэрийг хэрэгжүүлэх гэж хичээсэн байх. Нөгөө талд үнэт зүйлээ уландаа гишгэсэн нь үнэн. С.Баярцогт гэмт хэрэг хийсэн гэдэг нь нотлогдсон эсвэл гэм буруутай эсэх нь батлагдаагүй байхад намаасаа хасна гэдэг нь дээр хэлсэнчлэн тодорхой асуудлыг шийдэх гээд өөртөө хадгалж явах тэр үнэт зүйлээ хаячихдаг. Ийм л зүйл болсон. Уг нь тухайн хүний тайлбарыг сонсох, шүүхийн шийдвэрийг нь харах зэрэг намын гишүүнийхээ эрхийг хангах нь ардчиллын үнэт зүйл шүү дээ. Ер нь намын үйл хэрэгт алдаа гарахыг үгүйсгэхгүй. Үзэл санаа, үнэт зүйлээ үйл хэргээрээ нотлоод явахын төлөө хичээх хэрэгтэй. Түүнээс энэ бүхнийгээ үгүй хийгээд нийгмийн хандлага хаана байна, тэр бүхэн рүү дагаж шуурч болохгүй юм л даа. Ерөнхийдөө улс төрд тогтвортой байр суурь гэж алга боллоо. Байр сууриа хамгаалахаа болилоо. Уг нь байр сууриа хамгаалж чадах юм бол ард нь гардаг гэдгийг хүн төрөлхтний түүх бидэнд нотолж ирсэн шүү дээ.

 

 

Та нарт нэг зүйлийг тайлбарламаар байна. С.Баярцогт гэдэг хүнийг намаас хөөгөөгүй юм. Ардчилсан намын дүрэмд намаас хөөх ойлголт байхгүй. Тэр бол коммунист ойлголт. Харин Ардчилсан намын гишүүнчлэлээс хассан. Тодорхой хугацаатай үүрэг даалгавар өгдөг дүрэмтэй. Хоёрдугаарт, өнөөдөр С.Баярцогтыг хувьд үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Хүлээн зөвшөөрсөн бол тайлбараа өг гэж хүлээсэн. Асуудлаа шийдтэл түүнийг намын гишүүнчлэлээс хассан. Харин Ч.Сайханбилэгийн хувьд намаас хөөгөөгүй. Шүүхээс шийдвэр гараагүй байна. Өөрөө ч үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас намаас хөөхгүй

 

 

 

 

 

Бэлтгэсэн Т.НОМИН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж