Мадонна шинэ амьдралынхаа тухай ярилцлага өгчээ

Хуучирсан мэдээ: 2018.08.01-нд нийтлэгдсэн

Мадонна шинэ амьдралынхаа тухай ярилцлага өгчээ

Мадонна шинэ амьдралынхаа тухай ярилцлага өгчээ

Хөлбөмбөгийн “Бенфика” клубын спортын дунд сургуульд элссэн өргөмөл хүү Дэвидийн төлөө алдарт дуучин Мадонна жилийн өмнө Португал улсыг зорин, тэндээ амьдрах болсон. Энэ хугацаанд тэрбээр ганц ч удаа ярилцлага өгөөгүй бөгөөд чимээгүйхэн аж төрж байсан юм. Тэрбээр ирэх наймдугаар сарын 16-нд 60 нас хүрнэ. 60 насны ойн босгон дээр тэрбээр ‘Vogue Italia’ сэтгүүлд ярилцлага өгчээ. 

-Португал дахь шинэ амьдралынхаа тухай-

Мадонна ‘Vogue Italia’ сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Миний хүү Дэвид мэргэжлийн хөлбөмбөгчин болохыг мөрөөддөг. Мэдээж, би түүнийг сайн дасгалжуулагчийн удирдлага дор бэлтгэлээ хангаасай гэж хүснэ шүү дээ. Иймээс би амьдралаа өөрчлөх шаардлагатай болж, бид АНУ-аас явсан юм. Үүнээс гадна, өнөөдөр улс эх орон маань хэцүү цаг үеийг туулж байна” гэжээ. 

-Шинэ амьдрал, уран бүтээлийн тухай-

Тэр шинэ цомог, уран бүтээлийн онгодын талаар ярихдаа “Миний уран бүтээлийн онгодын чухал эх үүсвэр нь Лиссабон болж байна. Хэрвээ энэ хотын соёл байгаагүй байсан бол бүхэл бүтэн нэг жилийг хэрхэн өнгөрөөх байснаа төсөөлөхөд ч бэрх байна. Энд би маш гайхалтай хөгжимчинтэй танилцсандаа маш их баярлаж байна. Бид миний шинэ цомог дээр ажиллаж байна” гэжээ. 

-Хөлбөмбөгчний ээж байх талаар-

Мадоннагийн хүү алдартай хөлбөмбөгчин болохыг мөрөөддөг. Энэ тухайгаа тэрбээр Vogue Italia сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ‘Хүү нь хөлбөмбөгөөр мэргэжлийн түвшинд тоглож байхад ямар ч эмэгтэй, эх хүн амьдралаа хүүгийнхээ хөлбөмбөгийн бэлтгэлийн цагт тохируулах шаардлага гардаг юм байна лээ. Ямар нэгэн зүйл төлөвлөх боломжгүй болчихдог юм байна лээ’ гэв.

-Хүүхдүүдийнхээ тухай-

Мадонна хүүхдүүдийнхээ тухай сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Тэд маш их зүйл ярьдаг. Мэдээж, Би хүүгээ алдартай хөлбөмбөгчин, охин Лурдес маань бүжигчин, харин Рокко зураач болоосой гэж хүснэ. Гэхдээ би тэдэнд нэг л зүйл сануулдаг. Миний хүүхдүүд сайхан сэтгэлтэй, хариуцлагатай хүн болох хэрэгтэй гэж хэлдэг. Тэд арьс өнгө, шашин шүтлэг, хүйсээр нь хүмүүсийг ялгаварлан гадуурхалгүй хүндэтгэлтэй, харилцаасай гэж хүсдэг. Энэ бол хүний хамгийн чухал мөн чанар. Хэрвээ тэдний нэг нь дээрх эрхэм чанараас гадна  Пикассо эсвэл Кристиано Роналдо шиг болвол сайн хэрэг" гэжээ. 

А.АНИР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж