Монгол түмнийг ивээгч “ОЧИРВААНЬ” шүтээний тахилга болно | News.MN

Монгол түмнийг ивээгч “ОЧИРВААНЬ” шүтээний тахилга болно

Хуучирсан мэдээ: 2018.08.01-нд нийтлэгдсэн

Монгол түмнийг ивээгч “ОЧИРВААНЬ” шүтээний тахилга болно

Монгол түмнийг ивээгч “ОЧИРВААНЬ” шүтээний тахилга болно

“Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмыг 8 дугаар сарын 4,5-ны өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран Хүй долоон худагт дөрөв дөх жилдээ зохион байгуулах гэж байна.

Наадмын эхний өдөр буюу 8 дугаар сарын 4-ний өдөр Монгол түмнийг ивээгч, эв нэгдэл хүч чадлын бэлгэдэл “Очирваань” бурханы дүрийг залж тахина. Энэхvv шvтээнийг Монгол орныг даасан их ‘Ядам’ бурхан хэмээдэг бөгөөд шүтээнийг Монголчуудын буян хишиг, цог хийморийг дэлгэрvvлэн бадраан дааж явдаг хэмээн бурханы шашинд үздэг байна.

Шүтээнийг бүтээхдээ Монголчуудын цог хийморь, эд баялгийн билэгдэл Богд Очирваань бурханыг голд байрлуулж, баруун дээд хэсэгт нь Мэгжид Жанрайсиг, зvvн дээд хэсэгт нь эрдэм боловсрол, оюун ухааны Манзушир, дээд хэсэгт нь Шагжамуни, баруун талд нь Отгонтэнгэр хайрхан, зvvн талд нь Бурханхалдун уулыг дvрсэлжээ. Харин баруун доод хэсэгт нь Өлзийт найман тахил, зvvн доод хэсэг нь төрийн долоон эрдэнийг дvрсэлсэн бол доод хэсэгт нь номт гурван хаан Их эзэн Чингис, Өгөөдэй, Хубилай нарын хөргийг байрлуулсан байна. Эргэн тойронд нь цэцэг навч, жимс жимсгэнэ, од эрхсийг зурсан нь элбэг дэлбэг, энх тунх оршихын бэлгэдэл билээ.Сүсэгтэн олон та бүхнийг хүрэлцэн ирж буянаа хураахыг урьж байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-01 182.160.33.109

jinhene burhan chini ih hoorhon baih estoi baihoo.

Avatar

Зочин 2018-08-01 182.160.33.109

dogshin burhan shytyyl yamar aranshintai bolohuu bygdeeree.

Avatar

Зочин 2018-08-01 27.123.214.102

Мангасаа мангас юун очирваань

Avatar

Зочин 2018-08-01 66.181.165.74

Оюун санааны хөгжлийн хувьд 1900 оны өмнө дэлхийн амьд музей болж байсан ру гаа буцаж байх шив?

Avatar

Зочин 2018-08-01 84.78.18.254

БОЛИО энэ тэнэглэлээ боль үхснийх нь монгол түмний ивээг вээ

Avatar

АРД 2018-08-01 43.242.243.120

Ард түмэнд бузар булай шарын шарын шашны Даншиг хэрэггүй. Ард түмэнд ажлын байр, сургууль цэцэрлэг барих мөнгө хэрэгтэй байна. Наад илүүдээ гарсан 297 сая төгрөгөөрөө сургууль, цэцэрлэг бариач ээ.

Avatar

ТАТВАР ТӨЛӨГЧ 2018-08-01 202.179.26.221

ТӨР ШАШИН МОНГОЛД ТУСДАА! МИ ЭНХБОЛДЫН ТАВЬСАН СУ БАТБОЛД [Хориотой Үг] НУТАГТАА ОЧИЖ МОРИО УРАЛДУУЛАХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Зочин 2018-08-01 202.9.42.9

Монголд Төр шарын шашин хоёр нэг хөнжилд ороод удаж байна. Нийслэлийн Аялал жуулчлалын газр шарын шашны байгууллага болж хувьрав! Ёстой нэг шившиг болж байна даа! Энэ эцэс төгсгөлгүй мухар сүсэг тэнэглэл хэзээ дусах бол! Эмч багш нарын цалингаа нэмж чадахгүй байж нийгмийн цус сорогч хэдэн шар хувалзнуудыг энэ олон зуун сая татвар төлөгчийн төргрөгөөр наадулж зүгаацуулж байна. Одоо больё!!!

Avatar

Зочин 2018-08-01 66.181.160.26

Гандан тамгын газар хамтарсан арга хэмжээ юм бн уг нь.одоо бол шашны үйл болоод эцэстээ нийслэлийн тамгын газар санхүүжүүлэгч дэмжигч болоод шашны сурталчилгаа болоод дуусах юм бн.

Avatar

zochin 2018-08-01 43.228.130.236

ene ulsiig buddin uls bolgoh geed baiga umu haashai um be bidnii tuuh yag unen de 600 700 jiliin tuuhteil um bain lee tgd baahan lam hudlaa shutsen uls bolimoor um tgl turiin geel am haan yag unen dee bidnii tatvariin mungu uur umand tsag zavaa gargal daa tusuvuu yaduu orhuudiig ajildtai bolgohod zartsuulah heregtei

Avatar

ff 2018-08-01

сэтгэхүй, ухамсар нь улам ядуураад төвдүүд шиг л болоод л байх юм даа. Төвд,балбууд бурхан шүтсэнээрээ бол өдийд хөгжисөн хамгийн баян аз жаргалтай улс байх байлаа. энэ монгол улс яана даа хөөрхий.

Avatar

Zochin 2018-08-01 202.9.42.9

Aimaar zurag baina Burxan chin amirlangui taivan bish biluu

Avatar

Зочин 2018-08-01 202.9.42.9

Мангасын зураг байна юун бурхан ийм юум хэрвээ байдаг байгаад тааралдвал чоцмоор [Хориотой Үг] байна.

Avatar

Зочин 2018-08-01 202.131.236.138

setgehui ni ulam yaduuraad bh yuma

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж