НОБГ-ээс “Ривер Гарден” хотхонд гамшгийн эрсдэл учраагүй болохыг мэдэгдлээ

Хуучирсан мэдээ: 2018.07.31-нд нийтлэгдсэн

НОБГ-ээс “Ривер Гарден” хотхонд гамшгийн эрсдэл учраагүй болохыг мэдэгдлээ

НОБГ-ээс “Ривер Гарден” хотхонд гамшгийн эрсдэл учраагүй болохыг мэдэгдлээ

Нийслэл хотод үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах "Ривер Гарден хотхоны гарааш усанд автаж, барилгын суурийн давхарт хөрсний ус нэвчиж, хазайлт үүссэн. Зоорийн давхарт нь насосоор ус зайлуулж байсан ажилтан тогонд цохиулж нас барлаа" гэх мэдээлэл долдугаар сарын 26-ны өдөр цахим орчинд тархаж эхэлсэн юмаа. Энэ мэдээлэл Нийслэлийн Онцгой Байдлын газраас сэтгүүлчдэд зарласан хэвлэлийн хурлын дараахан олон нийтэд түгж, улмаар иргэдийг багагүй сандаргасан. 

Энэ үеэр Ривер Гарден хотхоноос албан ёсны мэдэгдэл гаргав. Мэдэгдэлдээ, цахим орчинд тархсан гүтгэлгийн чанартай мэдээллүүд нь ор үндэслэлгүй, худал. Компани, оршин суугчид болон хотхоны нэр хүндэд санаатайгаар халдаж буй аливаа үйлдлийг хуулийн байгууллагад хандан шалгуулах болно гэдгээ мэдэгдэв. 

Энэ асуудлаар News агентлаг газар дээр нь очиж, бэлтгэсэн сурвалжлагыг ЭНД-ээс унших боломжтой. 

Үүнээс гадна Нийслэлийн Онцгой Байдлын газраас UBS телевизэд албан ёсны тайлбар өгсөн байна. 

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Б.Солонго “Онцгой байдлын албанаас Ривер гарден хотхонд очиж ажиллаагүй. Цахим орчин яригдаад байгаа Д.Самбуу гэх алба хаагч НОБГ-т ажилладаггүй. Бид хэвлэлийн бага хурал хийсэн. Хэвлэлийн хурлын зургийг ашиглаж, мэдээлэл тавьсан байна лээ. Тэр мэдээлэл бол худлаа мэдээлэл” гэсэн тайлбарыг өгчээ. 

А.АНИР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж