Европын холбооны албан ёсны сэтгүүлд дурдсанаар Евросоюз Оросын зургаан компанийн эсрэг хориг тавьсан байна.
“Крым болон Севастополийг хууль бусаар өөртөө нэгтгэсний эсрэг авч байгаа арга хэмжээний хүрээнд Керченскийн гүүрийг барьсан нь Украины газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолд заналхийлж байна хэмээн үзэж байна” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.
“Стройгазмонтаж-Мост”, “ВАД” хувьцаат нийгэмлэг, “Залив” үйлдвэр, “Мостотрест”, “Гипростроймост” нийгэмлэг, “Стройгазмонтаж – СГМ Груп” гэсэн зургаан компанийн эсрэг хориг тавьж байгаагаа мэдэгдсэн байна. Эдгээр нь бүгд Керченскийн гүүрийг барихад оролцсон компани юм.
Энэ зургаан компанийг нэмснээр Европын холбооны хориг тавигдсан Оросын компанийн тоо 44 хүрч байгаа юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ