Ховор кактус цэцэглэжээ

Хуучирсан мэдээ: 2018.07.31-нд нийтлэгдсэн

Ховор кактус цэцэглэжээ

Ховор кактус цэцэглэжээ

Москвагийн Их сургуулийн Ботаникийн цэцэрлэгийн халуун бүсийн ховор кактус-эпифит Эпифиллум долдугаар сарын 29-ний шөнө цэцэглэсэн хэмээн Ботаникийн цэцэрлэгийн захирал Алексей Ретеюм РИА Новости-д мэдээллээ.

“Подлунная красавица” гэж нэрлэсэн энэ кактус нь ердөө нэг цоморлигтой, жилдээ ганц удаа шөнө дэлгэрээд үүр цайхад буцаад хумигддаг ажээ. Цэцэг нь гоё үнэртэй юм байна. “Энэ бол дэлхийд байгаа хамгийн том цоморлигтэй цэцэг. Ийм боломжийг алдалгүй харах хэрэгтэй” хэмээн Алексей Ретеюм хэлжээ.

Үүнээс гадна цэцэрлэгт байгаа ховор цэцгүүд ээлж дараалан цэцэглэж байгаа учраас сонирхсон хүмүүс ирж харахыг зөвлөсөн байна. Кактус-эпифитийг цэцэглэх үеэр бурхандаа залбиран, хүслээ шивнэх ёстой гэж энэтхэгчүүд итгэдэг гэдгийг захирал хэллээ. 

Эх сурвалж: РИА НОВОСТИ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж