Эрвээхэй, цох зэрэг амьтдыг микроскопоор томруулан бодит байдлыг нь харах боломжтой лаборатори Москва хотод энэ наймдугаар сард ажиллана хэмээн хотын захиргааны цахим хуудсанд мэдээлжээ. Амьтдыг харах нь ямар ч үнэ төлбөргүй бөгөөд Москва хотын захиргаанаас хэрэгжүүлж буй “Жуко-fest” экомарафоны хүрээд иргэдэд ийм боломжийг олгож байгаа юм.
Наймдугаар сарын 3, 10, 24-ний өдрүүдэд Москва хотын паркуудад лаборатори ажиллах бөгөөд Байгаль орчны яамны мэргэжилтнүүд эдгээр амьтдын тухай тайлбарлах ажээ. Эрвээхэй цох, мөн “Улаан ном”-д орсон ховор шавьж, ганган эрвээхэйнүүдийг үзүүлэхээр зэхжээ. Нийтдээ 50 орчим төрлийн шавьжийг үзүүлэх юм.
Мөн энэ үеэр “Шавьжны талаар хэн сайн мэдэх вэ” тэмцээн зохиогдох бөгөөд тэмцээнд түрүүлсэн хүнд шавьжны лавлах толийг бэлэглэх юм. “Жуко-fest” арга хэмжээ Москва хотын “Покровское-Стрешнево”, “Тушинский”, “Долина реки Сходни в Куркине” паркуудад болно.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ