Ньюс хөтөч: Байт харвааны олон улсын стандарт талбай нээлт хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.08.01-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Байт харвааны олон улсын стандарт талбай нээлт хийнэ

Ньюс хөтөч: Байт харвааны олон улсын стандарт талбай нээлт хийнэ

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • ХҮҮХДИЙН СҮҮН ТЭЖЭЭЛ ИМПОРТЛОГЧ НАРТ ЗОРИУЛСАН УУЛЗАЛТ БОЛНО

10.00

  • Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд ‘Даншиг наадам-Хүрээ цам 2018’ шашин соёлын наадам болох гэж буйтай холбогдуулан түүх соёл, шашны зан үйл, зохион байгуулалтын талаар хэвлэлийн бага хурал болно. Хуралд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Гантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба, Гавж Д.Чойжамц, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал доктор, профессор С.Чулуун нар оролцоно. Утас: 325044, 91113191, 88080750

11.00

  • Нярайн эндэгдэлийг бууруулах зорилготой “SAVE LIFE” төслийн III шатны нээлт ЭХЭМҮТ-ийн өргөтгөлийн байранд болно.​​​​​​
  • БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Биеийн тамир спортын газраас хамтран 2018 оны 08-р сарын 11-15 ний өдрүүдэд “Хүй долоон худаг”-т зохион байгуулах “Нүүдэлчин Монгол” наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд өгөх хэвлэлийн бага хурлыг “MONGOL NEWS” мэдээллийн төвд зохион байгуулна. Холбоо барих утас: 99849000, 88004849

11.30

  • Оюу толгойн төв оффисийн байранд Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөний УЗ-ийн гишүүд МУ-ын Ерөнхий сайдад Оюу толгойн ордын ашиглалтын лицензийг цуцлуулах болон нийт Уул уурхайн ашиглалтын болон хайгуулын лицензийг цуцлах талаар албан тоот хүргүүлсэний дагуу хариу бичиг ирсэн тул мэдээлэл хийх гэж байна. Холбоо барих утас : 99191388, 88117157
  • Хавдарын шинэ эмнэлгийн барилгын явц байдалтай Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсгийнхэн газар дээр нь очиж танилцана.99179899, 86885060

11.40

  • Үндэсний төв номын санд 10,000 ширхэг номын баринтаг хүлээлгэн өгөх ёслол болно

12.00

  • Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл Ардчилсан намын төв байр ‘Ардчиллын өргөө’-ний 5 давхарт хийнэ. Утас: 91020880

17.55

  • Байт харвааны олон улсын стандарт талбай нээлт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 360° талбайд болно. Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцоно.

ЭНЭ САР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1912.08 дугаар сар Ховдыг чөлөөлөв
1922.08 дугаар сар Баруун хязгаарт орогнож, ард олныг дарангуйлж байсан лам Дамбийжааг устгаж, тэнд Ардын хувьсгалт засаг тогтоов. ДХГ-ын дарга Д.Балдандорж, Улиастайн цэргийн хороон дарга Д. Нанзад, Н.Дугаржав, н.Сундуйжав нар энэ ажиллагааг биечлэн гүйцэтгэв

Ерөнхий сайд н.Бодоо, н.Чагдаржав нарын 14 хүнийг “Хувьсгалын эсэргүү” хэмээн буруутгаж, буудан хороожээ.

1928.08 дугаар сар Анхны хоршоод байгуулагдаж эхлэв. Монголд төмрийн завод байгуулагдаж, ашиглалтанд оров.
1930.08 дугаар сар МХЗЭ-ийн наймдугаар их  хурал хуралдав. Хуралд 200 орчим төлөөлөгч оролцжээ.

БНМАУ-ын Засгийн газраас  улсын гадаад худалдааны онц эрхийг тогтоожээ.

1931.08 дугаар сар Улсын зарц нарын анхдугаар бага хурал хуралдав.

Улаанбаатар хотод тус бүрт нь 250 квт хүчин чадалтай хоёр турбин, 127 ПА даралттай дөрвөн зуух бүхий дулааны цахилгаан станц ашиглалтад оров. Уг станцыг 08.00-00.00 цаг хүртэл ажиллуулдаг байжээ.

“Бөмбөгөр ногоон” буюу улсын төв театр байгуулагдав.

1932.08 дугаар сар Жасын албан татварын шинэ хууль батлагдав.

1937.08 дугаар сар Өрлөг жанжин Г.Дэмид ЗХУ-д айлчлахаар явах замдаа нас баржээ.

Монголд “Улс төрийн цуст хэлмэгдүүлэлт” эрчимжив.

ЗСБНХУ-ын Дотоодыг хамгаалах ардын комиссарын орлогч Фриновский Монголд ирэв.

1938.08 дугаар сар Хасан нуурын орчимд Японы цэргийн  хүчийг Монголын цэрэг бут цохив. Мөн Монголын хилд хууль бусаар нэвтрэн орж суурьшсан баргын айлууд ба япон баргын цэргийн бүлэглэлүүдийг улсын хилээр хөөн гаргав.

Улаанбаатар-Налайхын хооронд 43 км, Баянтүмэн-ЗХУ-ын хилийн хооронд 237 км төмөр зам тавигдав.

Сүм хийдүүдийг улсын мэдэлд шилжүүлэх компанит ажил үргэлжлэв. Сүм хийдэд шавилан сууж байсан 15 мянга 268 ламыг дайчлан баривчилж, 12 мянга 100-г “онц бүрэн эрхт комиссоос” буудан алах ял оноож, 3165 хүнийг урт богино хугацаагаар хорих ялаар шийтгэжээ.

Улаанбаатар хотод анхны бүрэн дунд боловсролын сургууль байгуулагдав.

Агваан Доржиев Улаан-Үд хотын шоронд нас барав.

1943.08 дугаар сар Улс нийгийн хөрөнгийг хамгаалах тухай хууль гаргав.

Улсын баруун хилийн байдал ээдрээтэй болсныг харгалзан, МАХН-ын болон Засгийн газрын удирдлагууд ба Цэргийн удирдлагууд уг асуудлыг авч хэлэлцэв.

1954.08 дугаар сар Халх голын ялалтын ойг тохиолдуулан уг байлдаанд оролцсон баатруудад зориулсан дурсгалын хөшөөг Халх голын эрэг дээр байрлуулав.

1957.08 дугаар сар Монгол Улсын төлөөлөгчид БНАлбани АУ-д айлчлав. Ю.Цэдэнбал тэргүүтэй Монголын төлөөлөгчид БНЮАУ болон БНАГУ-д тус тус айлчлав.
1958.08 дугаар сар БНМАУ ба ЗСБНХУ-ын хооронд консулын конвенци, хоёрдмол иргэдийн асуудлыг зохицуулах  талаар Засгийн газар хоорондын конвенциуд батлагдав.
1963.08 дугаар сар Москва ба Лондон хотод Халуун цөмийн зэвсгийг гурван орчинд туршихийг хориглох тухай гэрээнд БНМАУ-ын Засгийн газар гарын үсэг зурав.

1969.08 дугаар сар Халх голын ялалтын 30 жилийн ойн баяр Дорнод аймгийн Халх голд болов
1970.08 дугаар сар БНМАУ-Йемен ард улстай дипломат харилцаа тогтоов
1971.08 дугаар сар Монгол-Зөвлөлтийн Залуучуудын дөрөвдүгээр их наадам Улаанбаатар хотноо нээгдэв.

БНСРУ-ын ерөнхийлөгч Н.Чаушеску Монголд айлчлав.

1975.08 дугаар сар Монгол багш нарын дөрөвдүгээр их хурал хуралдав.
1976.08 дугаар сар Олон улсын монголч эрдэмтдийн гуравдугаар их хурал Улаанбаатар хотод хуралдав.
1979.08 дугаар сар Халх голын ялалтын 40 жилийн ойн баяр Халх голд болов. Уг баярын үеэр зарим хүнд БНМАУ-ын баатар цол олгожээ.
1984.08 дугаар сар МАХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбалыг ЗХУ-д эмчлүүлж байхад нь Улаанбаатар хотод МАХН-ын Төв Хорооны бүгд хурал хуралдаж, Ю.Цэдэнбалын биеийн “эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж”, МАХН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын АИХ-ын Т-ийн даргын албан тушаалаас нь чөлөөлж, оронд нь Сайд нарийн зөвлөлийн дарга Ж.Батмөнхийг сонгов. Сайд нарын зөвлөлийн даргаар УТТ-ны гишүүн Д.Содномыг тус тус томилжээ.
1995.08 дугаар сар Өндөр гэгээн Занабазарын  мэндэлсний 300 жилийн ойн баяр наадам Өвөрхангай аймагт болов. Даншиг наадамд Б.Бат-Эрдэнэ түрүүлэв.

2008.08.01 БНХАУ-ын ӨМӨЗО-ны Банкны холбоо Монгол Улсад картын ATM, POS үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлэв. Монгол Улсын Голомт, Хаан банкууд нь БНХАУ-ын Банкны холбооны гишүүн байгууллагууд юм.

2013.08.01 Монгол Улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган хорих 401 дүгээр ангид ял эдэлж буй Н.Энхбаярт уучлал үзүүлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж