-Нэг шөнийн дотор дөрвөн сая иргэн цагаачийн статустай болжээ-
Энэтхэгийн Ассам муж хүндхэн байдалтай тулгараад байна. Энэтхэгийн зүүн хойд хилийн бүс Ассам мужийн Иргэний бүртгэлд бүртгүүлэхээр ирсэн иргэдийн цуваа тасрахгүй байгаа аж. Учир нь тус мужид оршин суудаг иргэдийн дөрвөн сая нь иргэншилгүй болоход хүрээд байгаа юм.
Энэтхэгийн Үндэсний иргэний бүртгэлийн газраас долдугаар сарын 30-ны өдөр гаргасан жагсаалтаар дөрвөн сая дүрвэгчийг бүртгэлд оруулалгүй үлдээсэн байна. Ассам мужид 32.9 сая хүн амьдардаг бөгөөд үүнээс 28.9 саяыг нь хууль ёсны иргэншлээр бүртгэж авчээ. Үүнээс үлдсэн 4 сая бичиг баримтын зөрчилтэй гэх иргэд одоогийн байдлаар гэр орон ч үгүй, иргэншил ч үгүй үлдээд байгаа юм.
Иргэдийн мэдээллийг бүртгэж авах ажлын гол зорилго нь хууль бус Бангладешийн дүрвэгчдийг гаргах зорилготой аж. Үүнээс болж Ассамын хэдэн зуун мянган Бенгаль хэлтэй мусульманчуудын дунд албадан гаргахад хүргэж болзошгүй гэх айдсыг төрүүлж байгаа юм. Гэхдээ Иргэний бүртгэлийн газраас эцсийн шатны жагсаалтыг гаргаагүй байгаа юм. Эцсийн бүртгэлийн мэдээлэл гарсны дараа бүртгэлд хамрагдаагүй иргэдийн хувь тавилан хаашаа эргэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Мужийн Засаг захиргаанаас эдгээр хүмүүсийн нэгийг нь ч албадан хөөж, шийтгэж хорихгүй гэж мэдэгдсэн байна.
1970-аад оноос хойш Ракхайн мужид рохинжачуудыг дарах хэд хэдэн ажиллагаа явуулснаар тэд олноороо хөрш Бангладеш, Малайз, Тайланд болон Зүүн Өмнөд Азийн бусад улс орон руу дүрвэж байсан юм. Мьянмар улс рохинжачуудыг хавчин гадуурхаж байсан үе шиг түүх давтагдах магадлалтай байж болох юм. 2017 оны сүүлчээр дэгдсэн хүчирхийллийн улмаас буюу 2016 оны аравдугаар сараас 2017 оны долдугаар сар хүртэлх хугацаанд 87 мянга гаруй рохинжа хүн Мьянмараас Бангладеш руу дүрвэсэн гэж Олон улсын цагаачлалын байгууллага мэдэгдэж байв.
Ассамд Энэтхэгийн иргэншлийн бүртгэл хийлгэдэг цорын ганц газар нь байдаг учраас энд бүртгүүлэх гэж хүмүүс өдөржин шөнөжин юм болдог. Иргэний бүртгэлийн газар нь 1951 онд байгуулагдсан. Тухайн үедээ Зүүн Пакистанаас орж ирсэн хууль бус дүрвэгчдийг бүртгэхийн тулд байгуулагдсан аж.
Энэтхэгийн хэд хэдэн муж тэр тусмаа Ассам мужид үндэстэн ястны, мөргөлдөөн хүчтэй өрнөж байгаа энэ үед дүрвэгсдийг мусульман Бенгальчуудыг гаргах оролдлогыг засгийн газраас энэ жилийн эхээр явуулж байсан аж.
Мусульман Бенгальчууд төрөлх нутаг Бангладешаасаа дүрвэж Энэтхэгт олон арван жил амьдарч байна. 1971 онд Бангладешт төрийн эргэлт болж үүнээс болж тэд ойр байрлах улсууд руугаа дүрвэсэн байдаг билээ.
Тэдний ихэнх нь 1947 онд Энэтхэгийг тусгаар улс болохоос өмнө дүрвэн иржээ.
Эх сурвалж: CNN