25 компанийн 937,639 хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2018.07.31-нд нийтлэгдсэн

25 компанийн 937,639 хувьцаа арилжжээ

25 компанийн 937,639 хувьцаа арилжжээ

2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 937,639 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Жинст Увс’ (JIV+7.97%) болон ‘Дархан Нэхий’ (NEH+5.20%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол ‘Хөх Ган’ (HGN-12.73%) болон ‘Ноёт Хайрхан’ (NIE-11.11%) компанийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр ‘TOP 20’ индекс 19541.07 нэгж болж 1.47 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,385,440,764,380.90 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж