Байт харвааны талбайтай болно

Хуучирсан мэдээ: 2018.07.31-нд нийтлэгдсэн

Байт харвааны талбайтай болно

Байт харвааны талбайтай болно

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд маргааш /2018.08.01/ олон улсын стандартад нийцсэн байт харвааны талбайг нээх гэж байна. Байт харвааны зориулалтын талбай нь “360 градус” төслийн хүрээнд энэ зун хийгдэж ашиглалтад орохоор болжээ. Уг талбай нь иргэд, тамирчдын хандив дэмжлэгээр баригдсан байна.  Нийтдээ 800 орчим хүнээс 300 гаруй сая төгрөг хандиваар цугларчээ. Байт харвааны зориулалтын талбайд мэргэжлийн тамирчид бэлтгэл сургуулилтаа хийхээс гадна сонирхогчид сум тавьж чөлөөт цагаа өнгөрөөж болох юм байна.

Дашрамд дуулгахад байт харваа Монголд 1960 оноос хөгжиж эхэлсэн ч өнөөг хүртэл зориулалтын талбайгүй байсан юм. Ийнхүү байт харвааны тамирчид 60 жилийн дараа зориулалтын талбайтай болж байна. Мөн тус талбайд гиннесийн номд орох хамгийн том буюу 27х13 метр Олимпийн цагариг барьжээ. Энэ нь Монголын байт харвааны тамирчдаас олимпын аварга төрөхийг бэлгэдсэн хэмээн бүтээн байгуулагчид ярьж байна. Байт харвааны талбайн нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцоно. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж