“Вопперын шинэ өнгө төрх”

Хуучирсан мэдээ: 2018.07.31-нд нийтлэгдсэн

“Вопперын шинэ өнгө төрх”

“Вопперын шинэ өнгө төрх”

1954 онд АНУ-д үүсгэн байгуулагдсан Бургер Кинг түргэн хоолны сүлжээ ресторан нь 2015 онд Улаанбаатар хотноо нээгдэж одоогоор 9 салбартай үйл ажиллагаагаа явуулж байна. Тэдний дэлхий дахинд алдаршсан зүйл бол ил гал дээр гриллдэж шарсан махтай төрөл бүрийн бургер юм.

Бургер Кинг нь 2012 онд Дэлхий дахинд анх “Хар” өнгийн талхтай бургерыг танилцуулж байсан бол энэ удаад Монголд энэхүү шинэлэг өнгө төрх бүхий Black Whopper бургер хэрэглэгчдэд хүрч эхлээд байна.

Энэхүү бургерын талхыг хар өнгөтэй болгохын тулд наймаалжны бэхийг ашигласан ба наймаалжны бэх нь цэвэр байгалийн гаралтай, хүний биед ашиг тустай, ховор будагч бодис юм. Далайн гаралтай өнгөлөгч бүтээгдэхүүн нь олон төрлийн ач тустай ба 2014 онд Японы Бургер Кинг-д анх ашиглаж шинэ төрлийн Куро нэртэй хар бургер гаргаж байсан байна.

Ил гал дээр шарсан мах, стандартын дагуу бэлтгэсэн цоо шинэ ногоо, хар өнгийн талхны гайхалтай амт, өнгө нь орчин үеийн залууст Сэргэлт өгөхүйц шинэ өнгө төрхөөр Бургер Кинг брэнд төрлөө нэмжээ. 64 жилийн турш нэг л стандартаа барьж, дэлхийн хаана ч нэг л амтыг мэдрүүлж чаддаг Бургер Кингийн Воппер бургерын шинэхэн өнгө төрхийг туршаад үзээрэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж