Үндэсний дата төв хакердуулаагүй гэв

Хуучирсан мэдээ: 2018.07.31-нд нийтлэгдсэн

Үндэсний дата төв хакердуулаагүй гэв

Үндэсний дата төв хакердуулаагүй гэв

“Монгол Улсын төрийн 72 байгууллагын албан ёсны мэдээллийн сайт нь Турк улсын хакерын бүлэглэлийн халдлагад өртсөн’ гэсэн мэдээлэл өнөөдөр /2018.07.31/ цахим сүлжээнд  тархсан.

Энэ талаар Үндэсний дата төвтэй холбогдоход “www.ongunhaber.com цахим хуудас болон “youtube” цахим хуудсын “Zemarkhos” сувагт нийтлэгдэж улмаар олон нийтийн цахим сүлжээнд тархаад буй Монгол Улсын төрийн байгууллагын 70 гаруй цахим хуудас Турк улсын хакерын бүлэглэлийн халдлагад өртсөн гэх мэдээлэл нь үндэслэлгүй. Бичлэгт дурдсан цахим хуудсууд нь ямар нэгэн халдлагад өртөөгүй хэвийн ажиллаж байгаа’ гэх хариулт өглөө.

Монгол Улсын цахим мэдээллийн аюулгүй байдал, хадгалалт, хамгаалалтыг Үндэсний дата төв, цахим халдлагыг таслан зогсоох, хариу үйлдэл үзүүлэх үүргийг ТЕГ-ын Төрийн мэдээлэл холбооны газар хариуцдаг юм. 

 

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж