"Millennium Exchange" систем арилжааны шилдэг системээр шалгарчээ | News.MN

"Millennium Exchange" систем арилжааны шилдэг системээр шалгарчээ

Хуучирсан мэдээ: 2018.07.31-нд нийтлэгдсэн

"Millennium Exchange" систем арилжааны шилдэг системээр шалгарчээ

"Millennium Exchange" систем арилжааны шилдэг системээр шалгарчээ

Их Британийн санхүүгийн зах зээлийн мэдээлэл технологийн тэргүүлэгч сэтгүүлүүдийн нэг ‘Waters’ сэтгүүлээс 16 дахь жилдээ зохион байгуулагдаж буй ‘Waters Rankings Awards 2018’ арга хэмжээний үеэр ‘Millennium Exchange’ системийг ‘Арилжааны шилдэг систем’-ээр тодруулсан байна.

Энэхүү системийг ‘Монголын хөрөнгийн бирж’ ТӨХК нь Лондонгийн хөрөнгийн бирж групптэй байгуулсан “Ажлын мастер гэрээ”-ний хүрээнд 2012 оноос эхлэн өдөр тутмын арилжаанд хэрэглэж байгаа билээ.

‘Миллениум Ай Ти’ цогц системийг дэлхийн 10 гаруй улсын 26 хөрөнгийн бирж, банк санхүүгийн байгууллагууд ашиглаж байгаа бөгөөд энэхүү систем нь санхүүгийн бүх төрлийн бүтээгдэхүүнүүдийг төрөл бүрийн аргаар арилжих боломжтой, 50,000 захиалгыг 1 секундэд гүйцэтгэх хүчин чадалтай, мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг өндөр түвшинд хангасан, найдвартай ажиллагаатай зэрэг маш олон давуу талтай юм.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-07-31 182.160.37.121

Арилжаанд оролцчихоод хуулгаа авах гэхлээр хаягдал цаасан дээр бичсэн хөгийн юмс өгдөг юм. Заримдаа арилжааны хуулгаа тээр хол ҮЦТХадгаламжийн газар гэгчээс бас яг тийм хөгийн цаасан дээр….. арилжааны хичнээн хувийн шимтгэл авсан юм бүү мэд, тов тодорхой мэдээлэл өгдөггүй юм. Үүнийгээ Миллионум гэнэ үү сүржин нэрлэнэ. Наад Миллионум системээ бүрэн цогцоор нь ажиллуулаачээ. Англид бол ондоо л доо, мэдээж. Манайд бол хөгийн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж