ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргад Г.Баясгаланг нэр дэвшүүлэв

Хуучирсан мэдээ: 2018.07.31-нд нийтлэгдсэн

ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргад Г.Баясгаланг нэр дэвшүүлэв

ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргад Г.Баясгаланг нэр дэвшүүлэв

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлахад Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа Г.Баясгалан хамгийн өндөр оноо авчээ.

Иймээс Төрийн албаны зөвлөлөөс Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын албан тушаалд Гунгаагийн Баясгаланг томилуулахаар тогтоол гаргаж өнөөдөр Засгийн газарт хүргүүлсэн байна.

Сонгон шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу нийтэд зарлан мэдээлж, зохион байгуулахад шалгалтад дөрвөн иргэн өрсөлджээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонго Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүний албан тушаалд томилогдож уг албан тушаалын сул орон тоо гарснаар Монгол Улсын Засгийн газраас энэ оны зургадугаар сард Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын албан тушаалд томилогдох төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтын захиалгаа Төрийн албаны зөвлөлд ирүүлсэн байжээ. 

Г.ХОРОЛ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж