Хятадын орчин үеийн залуусын амьдрал, тэдний сэтгэлгээ, хоорондын харилцаа, хайр сэтгэлийг харуулсан олон ангит кинонуудын талаар уншигч та бүхэндээ онцлон хүргэж байна. Эх газрын зах зээлд төдийгүй, Тайвань, Хонгконгийн үзэгч, залуусыг байлдан дагуулсан уг бүтээлүүдээс өнөөгийн Хятадын нийгмийн өөрчлөлт, асуудлууд, залууст тулгарч байгаа бэрхшээлүүдийн талаар ч өгүүлдэг.
Баярын магтуу (欢乐颂,Ode to joy)
Нэг хорооллын нэг байранд, нэг давхарт амьдарч буй таван бүсгүйн амьдрал, тэдний хоорондын харилцаа, ажил амьдрал, хайр сэтгэлийн тухай өгүүлнэ. Одоогоос хоёр жилийн анх дэлгэцэнд гарсан энэхүү олон ангит кино нь Хятадын хамгийн олон үзэгчтэй, нэрд гарсан бүтээл гэж шүүмжлэгчид онцолж байна. Хятадын орчин үеийн залуусын амьдрал, нөхөрлөлийг харуулсан уг цувралын анхны бүлгийг интернэтээр 10 сая удаа үзсэн гэсэн тоо бий.
Авын талбар (猎场)
2017 онд нээлтээ хийсэн телевизийн цувралд Хятадын шинэ үеийн залуу од Ху Гэ тоглосон. Амжилтад хүрэх, нэр алдарт гарахыг хамгаас илүү хүссэн Жэн Чиүнийн амьдрал, алдаа оноо, хайр сэтгэлийн талаар өгүүлэх энэхүү цуврал өөрийн хүчээр амьдралаа босгох, ажилдаа амжилт олох, хайр сэтгэлийнхээ төлөө ч зүтгэж буй олон залуусыг гол дүрээрээ төлөөлүүлэн харуулсан.
Амьдралын минь эхэн хагас (我的前半生/The First Half of My Life )
35 настай, гэрийн эзэгтэй Луо Зы Жуны амьдрал нэг л өдөр өөрчлөгдөж, тэрбээр нөхрөөсөө салсан, ажилгүй, өөртөө найдаж, амьдралаа дахин шинээр эхлэхээс өөр аргагүйд хүрсэн эмэгтэй болж хувирна.
Нөхөрт гарснаасаа хойш ажил хийгээгүй, эрх танхи гэрийн эзэгтэй, хүүгийн ээж ажилд орж, өөрийн гэсэн хүрээллээ бий болгож, хувийн амьдралдаа ч өөрчлөлт хийж буйг харуулсан сонирхолтой уг цуврал өнгөрсөн оны хамгийн амжилт олсон цувралуудын нэгд багтсан юм.
Хөгшин хүү (老男孩/Old Boy)
Эрх чөлөөтэй, зөвхөн өөрийнхөө өмнө хариуцлага хүлээн амьдардаг нисгэгч залуу нэг л өдөр өсвөр насны, том хүүтэй болсноор киноны үйл явдал өрнөнө. Олон жилийн өмнө хайр сэтгэлтэй байсан бүсгүйгээс төрсөн, байгаа гэдгийг нь ч мэдээгүй байсан хүүтэйгээ хамт амьдарч эхэлснээр олон асуудалтай нүүр тулсан ч түүнийг давж, ухаажиж, жинхэнэ насанд хүрсэн хүний хувиар амьдарч эхэлж буйг өгүүлдэг. Энэ онд нээлтээ хийсэн энэхүү цуврал мөн л үзэгчдийг өөртөө татсан бүтээлүүдийн нэг юм.
Эх сурвалж: CCTV