Хятад бол тариалангийн том гүрэн. Тэр дундаа Хятад улсын өмнөд нутаг бол цагаан будааны өлгий гэж нэрлэж болохуйц тутрагын талбайдаас бүрдэнэ. Сүүлийн өдрүүдэд Гүй Жөү мужийн Мяо үндэстэний өөртөө засах жөүгийн тутрагын тариад тоос хүртээх ажил ид явагдаж байна.
Энэ нутгийн тариачид тутаргын талбайдаа тоос хүртээх ажлыг уламжлалт гар аргаар хийж гүйцэтгэдэг. 40 жилийн турш тэд энэ ажлыг хийж иржээ. Ингэлээ гээд ургацад сөрөг нөлөө гарч байсан удаагүй. Гүй Жөү мужийн Мяо үндэстний өөртөө засах жөүгийн нутаг жилд 2666 га тариан талбайгаасаа Хятадын зах зээлд найман сая килограмм тутрага нийлүүлдэг гэнэ.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ