Хятадын шинэ үеийн “Соёлын довтолгоо”

Хуучирсан мэдээ: 2018.07.31-нд нийтлэгдсэн

Хятадын шинэ үеийн “Соёлын довтолгоо”

Хятадын шинэ үеийн “Соёлын довтолгоо”

Хятад улс сүүлийн жилүүдэд иргэд, олон нийтээ урлаг соёлоор гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлж буйн бодит жишээ нь ӨМӨЗО-ны төв, орон нутгийн дуу бүжгийн чуулгууд зөвхөн энэ оны эхний хагас жилд л гэхэд 4000 гаруй удаагийн тоглолт хийсэн явдал юм.

ӨМӨЗО-ны Соёлын байгууллагын дарга нарын зөвлөгөөнөөр ‘Урлагийн хамтлагууд үндсэн шатанд байнга тоглох’, ‘Тал нутгийн дуу хөгжимтэй амралт’, ‘Тал нутгийн драмын жүжиг тоглох сар’ зэрэг хөтөлбөрүүдийн хэрэгжилт маш амжилттай явааг дүгнэн хэлэлцлээ.  Өвөр Монголын ихэнх нутагт соёлын ордон, номын сан, музей, соёлын төвүүдийг үнэ төлбөргүй ажиллуулж, олон нийтийг хамарсан урлаг соёлын арга хэмжээнүүдийг өргөн далайцтай өрнүүлсэн байна. Дашрамд дурдахад Өвөр Монголын төв музейн ‘Киданы их Ляо улсын түүх соёлын үзэсгэлэн’ нь 2017 оны Хятадын арван шилдэг үзэсгэлэнгийн нэгээр шалгарсан юм.

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж