Өвчтэй эхнэрээ үүрээд аялж байна

Хуучирсан мэдээ: 2018.07.31-нд нийтлэгдсэн

Өвчтэй эхнэрээ үүрээд аялж байна

Өвчтэй эхнэрээ үүрээд аялж байна

Өдгөө 57 настай нэгэн эр өвчтэй эхнэрээ үүрэн Хятадаар аялж буй бичлэг олон нийтийн сүлжээгээр таржээ. Аньхуй мужийн уулын жимээр алхаж явахдаа тэрбээр сүүлийн таван жилийн турш эхнэрээ асран халамжилж буйгаа ярьж байна. Хүнд өвчний улмаас булчин нь гэмтэж, өөрөө хөдөлж явах чадваргүй болсон эхнэрээ хаа ч явсан үүрч явдаг аж.

“Дэлхий ертөнц гэдэг ийм агуу, том. Энэ бүхнийг хэсгийг нь атугай түүнд харуулахын тулд энэ аялалд гарсан. Эхнэр минь юунд ч харамсахгүй байгаасай гэж хүсэж байна” гэж аялагч эр ярьж байна.

Сүүлийн таван жилд хос Хятадын олон газраар аялсан бөгөөд Түвд, Чинхай мужид ч очсон үзсэн аж.

Эх сурвалж: CCTV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж