Вэйсел Акчайг хамгаалалтад авчээ

Хуучирсан мэдээ: 2018.07.31-нд нийтлэгдсэн

ВЭЙСЕЛ АКЧАЙ

Вэйсел Акчайг хамгаалалтад авчээ

Вэйсел Акчайг хамгаалалтад авчээ

Турк улсын иргэн, ‘Улаанбаатар Эмпати’ сургуулийн захирал Вэйсел Акчайг энэ сарын 27-нд үл таних залуус машиндаа суулган авч явж, хулгайлах оролдлого хийсэн.

Болсон хэрэг явдалтай холбогдуулж ЦЕГ-ын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсээс түүнийг болон гэр бүлийг нь хамгаалалтад авсан байна.

Одоо эл хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байгаа юм. Гэхдээ хэн хулгайлах оролдлого хийв гэдгийг тогтоогоогүй байгаа билээ.

Р.ДУЛАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж