МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдах магадлалтай байсан ч маргааш /2018.08.01/ болжээ. Тэд Төрийн ордонд хуралдах аж. Тус хуралдаанаар МАН-ын Бага хурлыг зарлан хуралдуулах эсэх, гишүүдийн ёс зүйн асуудал яригдах болов уу гэсэн урьдчилсан таамаглал байгаа юм. Учир нь МАН-ынхан үнэмлэхүй ялалт байгуулснаас хойш эрх мэдэл, сандал суудлын маргаан дэгдээж эхэлсэн. Дайран дээр давс гэгчээр Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “60 тэрбумын бичлэг” цацагдсан нь өнөөдөр ч яригдаж байна. Энэ сэдвийг эхлээд сөрөг хүчнийхэн улстөржүүлж байсан бол одоо МАН-ынхан өөрсдөө, тэр дундаа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар нэг талд гаргах ёстой гэж үзэн, ээлжит бус чуулган зарлах хүсэлт тавьсан. Энэ мэт асуудлаас үүдэн УИХ дахь МАН-ын бүлэг, нийслэлийн намын хороо нь ч эв түнжин муутай байгаа аж. Тиймээс МАН чимээгүй дайнаа цэглэх оролдлогыг эхлүүлж байгаа бололтой.
Т.НОМИН