Сүхбаатар дүүрэг Саку хотын хамтын ажиллагааны 10 жилийн ой тохиож байна

Хуучирсан мэдээ: 2018.07.31-нд нийтлэгдсэн

Сүхбаатар дүүрэг Саку хотын хамтын ажиллагааны 10 жилийн ой тохиож байна

Сүхбаатар дүүрэг Саку хотын хамтын ажиллагааны 10 жилийн ой тохиож байна

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг Японы Нагано мужийн Саку хотын хамтын ажиллагааны 10 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.

2008 оны 08 дугаар сарын 04-ний өдөр талууд гэрээнд гарын үсэг зурснаар албан ёсоор хамтын ажиллагаа эхэлсэн түүхтэй.

Хамтын ажиллагааны хүрээнд боловсрол, соёл, эдийн засаг болон бусад салбарт хамтран ажиллаж, дүүрэг, хотын төрийн албан хаагчид харилцан туршлага солилцсон байна.

Энэ удаагийн 10 жилийн арга хэмжээний хүрээнд Саку хотын ИТХ-ын дарга Такахаши Ёши, Засаг дарга Сейжи Янагида албаны хүмүүсийн хамт зочилж байна. Тэднийг Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбат, Засаг дарга Х.Болормаа нар хамт олны хамтаар хүлээн авч уулзан 10 жилийн хугацаанд хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн тайлангийн хурлыг зохион байгууллаа.

Хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжиж байгаа төсөл бол “Хүүхэд солилцооны хөтөлбөр” гэдгийг талууд онцоллоо. Энэ хугацаанд нийтдээ 160 гаруй хүүхэд харилцан зочилж, Монгол Японы түүх соёл, зан заншил, ахуй амьдралтай танилцсан байна.

Өнөөдөр ч Сакү хотын хүүхдүүд 11 дэх жилдээ хүрэлцэн ирж 10 жилийн ойн арга хэмжээнд оролцож, монгол айлд амьдарч байна.

Мөн энэхүү хөтөлбөрт хамрагдсан Э.Есүй охин япон хэлээр мэндчилгээ дэвшүүлж, Япон орны тухай сэтгэгдлээ илэрхийлсэн нь бүхний талархлыг хүлээлээ. Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд тайландаа “…хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд ийнхүү Япон хэл шамдан суралцаж байгаа нь хамтын ажиллагааны үр дүн гэдгийг онцлоод, та бүхэндээ хамтын ажиллагааны 10 жилийн ойн мэндийг дэвшүүлье, бидний дараагийн 10 жилийн түүх эхэлж байна” гэлээ.

Эх сурвалж: СБД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж