“Turquoise hill resources”-ийн гүйцэтгэх захирлаар Улф Күйллмэнн томилогдлоо

Хуучирсан мэдээ: 2018.07.31-нд нийтлэгдсэн

“Turquoise hill resources”-ийн гүйцэтгэх захирлаар Улф Күйллмэнн томилогдлоо

“Turquoise hill resources”-ийн гүйцэтгэх захирлаар Улф Күйллмэнн томилогдлоо

“Оюутолгой” ХХК-ийн 66 хувийг эзэмшдэг “Turquoise hill resources” компанийн гүйцэтгэх захирлаар Улф Күйллмэнн томилогджээ. Turquoise hill resources” компанийн ТУЗ-ийн гишүүнээр өнгөрсөн оны тавдугаар сард томилогдож, Оюутолгойн дотоодын эрчим хүчээр хангах чиглэлээр Монголын Засгийн газартай тохиролцох багт ажиллаж ирсэн тэрбээр маргаашаас /2018.08.01/ ажилдаа орох юм байна.

Түүнийг “Оюутолгой” компанийн талаар өргөн мэдээлэлтэй, “General motors”, “Alcan”, “Rio Tinto” компаниудад санхүү, стратеги, хөрөнгө оруулалтын чиглэлээр 20 гаруй жил ажилласан туршлагатай аж. Мөн  “Rio Tinto” группийн Зэс, очир эрдэнийн группэд удирдах албан тушаал хашиж байсан, металл, эрдэс баялаг, уул уурхайн салбарын талаар өргөн мэдлэгтэйг нь үнэлэн энэ албан тушаалд томилсон талаар  “Turquoisehill” цахим хуудаст мэдээлжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.turquoisehill.com/s/news_releases.asp?ReportID=832554 линкээс унших боломжтой.

У.Ойдов

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж