Хойд Солонгос пуужин шинээр бүтээж байна

Хуучирсан мэдээ: 2018.07.31-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос пуужин шинээр бүтээж байна

Хойд Солонгос пуужин шинээр бүтээж байна

АНУ-ын тагнуулын алба Хойд Солонгос улс дахин пуужин бүтээж байгаа хэмээн сэжиглэж байна. Ройтерс агентлагийн мэдээлснээр цөмийн пуужин бүтээж буй явц ямар түвшинд байгааг одоогийн байдлаар мэдэх боломжгүй. Хойд Солонгосын нийслэл Пеньяны ойролцоо орших Санумдонг үйлдвэрт тус улсын анхны тив алгасах балластик пуужин бүтээж байгаа тухай мэдээлжээ.

Хиймэл дагуулын авсан зургуудаас үзэхэд Санумдонг үйлдвэрт одоогийн байдлаар пуужин бүтээж байгаа үйл явц ажиглагдахгүй байгаа боловч автомашинууд байнга орж, гарч байгааг тодорхойлсон байна.

“Тэд хөдөлгүүрийн учрыг олсон бололтой гэхдээ зарим нарийн технологи шаардах зүйлүүдийг олж чадаагүй. Харин оновчтой пуужин удирдах систем хөгжүүлэхэд анхаарлаа хандуулж байж магадгүй” гэж холбогдох албаны ажилтан мэдэгджээ.

Урьд нь Санумдонг үйлдвэр Хвасонг-15 нэртэй хоёр холын зайны пуужин зохион бүтээжээ. АНУ-ын тагнуулын албаны холбогдох ажилтны мэдээлснээр Хойд солонгос уг бүтээсэн пуужингуудыг туршихад хүндрэлтэй болсноос гадна агаар мандал дээр гарсан хойно салхины даралтыг тэсвэрлэж чадахгүй хэмээн Ройтерс  агентлагт мэдээлжээ. 

Эх сурвалж: BBC, Reuters

Г. Батмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж