Ээлжит бус чуулган зарлахаар гишүүдээ бүртгэж эхлэв үү?

Хуучирсан мэдээ: 2018.07.31-нд нийтлэгдсэн

Ээлжит бус чуулган зарлахаар гишүүдээ бүртгэж эхлэв үү?

Ээлжит бус чуулган зарлахаар гишүүдээ бүртгэж эхлэв үү?

УИХ-ын Тамгын газрын хурал зохион байгуулах хэлтсээс өнөөдрөөс /2018.07.31/ УИХ-ын гишүүдийн гар утас руу “Улаанбаатар хотод байгаа болон нийслэлтэй ойр байгаа гишүүд мэдээллээ ирүүлнэ үү” гэсэн мессежийг илгээжээ.

Энэ нь УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахын тулд хийж байгаа алхам бололтой. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахыг хүсч, 25 гишүүн дэмжсэн бол Ерөнхийлөгч Х.Баттулга мөн хоёр ч удаа ээлжит бус чуулган хуралдуулахыг хүссэн саналыг УИХ-ын даргад хүргүүлсэн. Ингэхдээ хамгийн сүүлд ээлжит бус чуулганыг долдугаар сарын 30-нд хуралдуулъя гэх саналыг хүргүүлсэн байдаг. Гэвч УИХ-ын даргын зүгээс хараахан УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах товыг зарлаагүй байгаа юм. 

Хэрэв ээлжит бус чуулган зарлавал УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн тавьсан саналын дагуу Авлигатай тэмцэх газрын даргыг өөрчлөх эсэх асуудал, 60 тэрбум тойрсон маргааныг хэлэлцэх үү, эсвэл Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үү гэдэг тодорхойгүй байгаа. 

Хаврын чуулган завсарлахын өмнө УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөө УИХ ээлжит бус чуулганаар баталж, цэгцлэх шаардлагатай гэж үзсэн юм. 

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж