Вэйсел Акчайг хулгайлах оролдлогод Турк хамааралгүй гэв

Хуучирсан мэдээ: 2018.07.31-нд нийтлэгдсэн

ВЭЙСЕЛ АКЧАЙ

Вэйсел Акчайг хулгайлах оролдлогод Турк хамааралгүй гэв

Вэйсел Акчайг хулгайлах оролдлогод Турк хамааралгүй гэв

Монгол, Туркийн хамтарсан ‘Empathy’ сургуулийн захирал Вэйсел Акчайг хулгайлах гэсэн  оролдлого болсонтой холбоотойгоор Туркийн Гадаад хэргийн яамнаас мэдэгдэл хийжээ.  

Туркийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хами Аксой ‘Баасан гаригт Монголоос Туркийн иргэнийг хулгайлахыг завдсан хэрэгт харамсаж байна. Туркийн Засгийн газар үүнд ямар ч хамааралгүй’ гэж мэдэгджээ.

Баасан гаригийн орой Туркийн агаарын хүчний онгоц Монголын газар нутагт хууль бусаар газардан Монгол, Туркийн хамтарсан ‘Empathy’ сургуулийн захирал Вэйсел Акчайг хулгайлах оролдлогыг Монголын талаас таслан зогсоосон юм. Туркийн Засгийн газар 2016 оны төрийн эргэлтийг зохион байгуулсан гэгддэг Фетулла Гюлентэй холбоотой хүмүүсийг хулгайлах оролдлого хийж байж магадгүй гэх таамгийг бий болгоод байгаа юм.   

Найз нөхөд, гэр бүлийнхнийх нь хэлж байгаагаар Монголд амьдардаг турк иргэнийг Баасан гаригийн өглөө гэрээс нь таван залуу авч явсан гэжээ.

Харин Вэйсел Акчайн зүгээс ‘Монгол, Туркийн сургууль террорист үйл ажиллагаанд оролцоогүй. 24 жилийн туршид цэвэр боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн’ гэж мэдэгдсэн юм.

Монгол улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Туркийн Элчин сайдын яаманд Монгол Улсын нутаг дэвсгэрээс хүн хулгайлах гэсэн оролдлого нь ‘Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг ноцтой зөрчсөн’ гэж үзэн анхааруулжээ.

Вэйсел Акчайг хулгайлахаар ирсэн онгоц Баасан гаригийн орой буцаж ниссэн гэж албаны хүмүүс хэлж байна.  

2016 оны долдугаар сард Туркэд төрийн эргэлт хийхээр завдсан гэх Фетулла Гюлений бүлгийг террорист үйл явдал хэмээн буруутгаж үүнтэй холбоотой гэх 80,000 гаруй хүнийг баривчлан саатуулсан юм.

Төрийн өмчит Анадолу мэдээллийн агентлагаас  даваа гаригт  Туркийн Дотоод хэргийн яам  Киприйн арлаас Гюлентай холбоотой гэх 50 хүнийг барьсан гэж мэдээлсэн байна.  

Эх сурвалж: AFP, Yahoo

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж